БНЭУ-ААС 158 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2020-05-19  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Дели-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт Баян-Ухаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 158 иргэн эх орондоо ирлээ.

Монгол Улс эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай буюу ахмад настнууд, өвчтэй, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн иргэдээ гадаадаас нэн тэргүүнд авч буй юм. Энэ удаагийн нислэгт БНЭУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд олноор ирж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв. Иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлана.

 

 

Харин БНЭУ-д шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өмнө нь мэдээлсэн. “Ламхай нар Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар шавилан суудаг. Тэднийг хол газраас өвчний тархалт их байгаа бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь  эрсдэлтэй байгаа юм. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах  хотуудад нислэг хийж болох эсэхийг судалж байна” гэсэн юм.

Ташрамд дурдахад,  БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтийг 480 орчим иргэн гаргаад байгаа билээ.

Эх сурвалж : montsame.mn https://www.montsame.mn/mn/read/225894

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR MAXWELL:Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 200,000 до****ыг бэлнээр өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL 2020-05-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?