Нүүр   /  

ЭМГЭНЭЛ

2020-05-21  

 

Бат-Очирын ГАНХУЯГ (1959-2020)

Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын холбооны УЗ-ийн гишүүн, "Түнхэл тур" компаний захирал Б.Ганхуяг таалал төгсөж, хань, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй их уй гашуу тохиолоо. Ганхуяг эгч маань аймгийн аялал жуулчлалын холбоог үүсэн байгуулагдсан цагаас эхлэн дэмжин ажиллаж ирсэн бөгөөд аймаг орон нутагт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн, олон мянган үйлчлүүлэгч харилцагчдын хүндэтгэл хүлээсэн, манай байгууллагын бахархал, үлгэр дууриал, түшиг тулгуур болсон эрхэм хүмүүн байлаа. Таны минь ажилч хичээнгүй, даруу төлөв, тусч хүнлэг, нийтэч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Аймгийн аялал жуулчлалын салбарын нөхөддөө цуцашгүй тэмүүлэл, үнэлэшгүй нөхөрлөлөө дурсамж болгон, өөрийн гэсэн том орон зайгаа үлдээгээд одсон эгчийнхээ ар гэр, төрөл төрөгсөд найз нөхдөд нь холбооныхоо нийт гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.

Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын холбоо 2020.05.20.

ДЭЭД ТЭНГЭР, БУРХАНЫ ОРОНД ЦЭЦЭРЛЭГЧ ХЭРЭГ БОЛОО ЮУ ДАА 

Энэ тавдугаар сарын 18-ны өдөр бидний хувьд хүнд хэцүү, хар өдөр байлаа. Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж, тусалсан бүх хүмүүст баярлалаа. Миний хань энэ хорвоод ховорхон ухаалаг, хөдөлмөрч, дайчин, зон олонтойгоо нийтэч, өрөвч сэтгэлтэй, сайн удирдан зохион байгуулагч, 4 сайхан хүүгийн элбэрэлт ээж байлаа. Байгаль орчныг хамгаалах, тарьж ургуулах, хийсэн бүтээсэн зүйлээрээ нутаг орныхоо нэрийг сайнаар гаргах, Сэлэнгэ аймаг, Түнхэл тосгондоо амралт сувилал, аялал жуулчлал, ширээний теннисны спортыг хөгжүүлж орон нутгийн иргэдийн орлого, чадварыг нэмэгдүүлэхийн төлөө эцсийн амьсгалаа хураатлаа өөрийн жаргал, тансаглал, эрүүл мэндээ умартан зүтгэж дээ. Байнга хамт байж, аварч чадаагүй биднийгээ өршөөгөөрэй. Цаашид ч их зүйлийг хийхээр зорьж байсан юм. Гэвч арай л эрт бид бүхнийгээ орхин одлоо. Дээд тэнгэр, бурханы оронд цэцэрлэгч хэрэг болсон юм болуудаа. Миний хань 7 өнгийн солонгоор хөлөглөн тэнгэрийн орондоо заларч, удахгүй үр хүүхдүүдээ эргэж төрөөрэй. Эргээд ирэхэд чинь чинийхээ хүсэж байсан, гүйцээж амжаагүй ажлуудыг заавал хийсэн байнаа. Ум сайн амгалан болтугай. Эр нөхөр С. РАДНААБАЗАР АНУ, 2020 он.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?