САЛХИТЫН ОРДЫН ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН ШҮҮГЧДЭД ЯЛ ОНООЛОО

2020-05-23  
Салхитын ордын хэрэгт холбогдсон зургаан шүүгч арван саяас 170 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Дээрхи хахуулийн хэрэгт орооцолдсон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц. Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б. Сайханцэцэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, СХД-ийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарыг авлигалын хэрэгт холбогдуулан шалгасан. Мөрдөн байцаалтын явцад УДШ-ийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчилгээнд яваад хараахан ирээгүй учир хэргийг нь тусгаарласан байна. Мөн ЧД-ийн Иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нь хэргийн оролцогчоос авсан мөнгөө зээлсэн болгон хувиргаж, шүүхээр шийдвэр гаргуулж мөн хэргээс тусгаарлуулжээ. Ингэж хоёр хэрэг нь тусгаарлагдах арга хэлбэрээ олжээ. Харин УДШ-ийн шүүгч Г. Цагаанцоож Д.Цолмон нар цагаадсан. Ийнхүү авилгачдын хэрэгт холбогдсон дээрх 6 шүүгчээс шүүгчдэд авлигал өгөх ажлыг зохион байгуулахад оролцсон , авлигал зуучилсан Э Халиунбаярт 3 жил, Б.Цолмонбаатарт 5 жилийн ялыг шүүхээс оноосон байна. Шүүгч Б.Цолмонбаатар нь Салхитын ордын лицензийг булаалдагч Ш.Мөнгөншагайн хүргэн дүү болох Г.Жаргалангийн үеэл болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Дээрх хоёр шүүгчээс гадна Салхитын ордын авлигалын хэргийг зохион байгуулсан гэх Ш. Мөнгөншагай,Г.Жаргалан нарт ч 3 жилийн хорих ял тус тус оноожээ. Энэхүү зургаан шүүгчийг авилгалдсан Г.Жаргалангийн орон сууцнаас 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний 1 3 сая ам.долларыг бэлнээр нь илрүүлэн хураасан нь шүүх хурлын үеэр ил боллоо. Шүүгчид, тэднийг авилгалдсан иргэдээс гадна ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн шалгах хэлтсийн дарга Г. Алтан-Очир ч мөн дээрхи авлигалын хэрэгт холбогдсон нь тогтоогдож 3 жил хорих ял сонслоо. Ийнхүү авилга өгсөн, авсан аль аль нь ялд уналаа. Мөн мөрдөн байцаах албаны дарга, шүүгчид хамтардаг авилгал жижиг сүлжээ ийнхүү бодитойгоор ил гарсан байна. Мөрдөн байцаадаг, шүүдэг хууль, шүүх, цагдаагийн байгууллага шударга ёсыг уландаа гишгэж байсан хамгийн том жишээ бол Салхитын ордын авилгачдын хэрэг гэж нэрлэгдлээ. Э.СУВДАА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zuneg :Дэндүү бага ял биш үү. Энэ ял чинь авилгалыг улам эрчимжүүлэх нөлөө үзүүлэхээр болжээ.Хөрш Хятад улсынхаа жишгээр яллах хэрэгтэй шүү. Ялын дээд хэмжээ насаар нь хорих ял өгөх байсан юм. Мөн ах дүү төхөл төрөгсөд холбоо бүхий хүмүүсийн хөрөнгийг хураах хэрэгтэй 2020-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?