Нүүр   /   НИТХ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

2020-05-25  

Нийслэлийн удирдлага өнгөрсөн жилүүдэд 15 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Тус зүйлийн жагсаалтад нэмэлтээр 18 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулахаар Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Тухайлбал, Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цэвэрлэх байгууламж, төмөр зам, Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн хэсэгчилсэн бүтээн байгуулалт, Урт цагааныг шинэчлэн барих төсөл, Алслагдсан байршлуудын автобусны болон таксины зогсоол барих, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Наадамчдын гудамжтай холбох босоо тэнхлэгийн зам тавих, Нийтийн эзэмшлийн талбайд ариун цэврийн 19 байгууламж барих зэрэг төслүүдийг нэмж оруулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан I орлогч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхэд бэрхшээлтэй асуудлуудыг концессоор хэрэгжүүлэх нь зөв гээд, жагсаалтад иргэдэд зориулсан зогсоол байгуулах төслийг нэмж оруулах санал гаргав. Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээд, концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа. Ингэснээр дээр дурдсан төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх болов.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. 2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын автозогсоолыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Төслийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины автозосгоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барихаар тусгажээ. Төсөл хэрэгжүүлэгч “АБГИ” компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.
Нийслэлин ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг ажлын байр нэмэгдүүлж буй хэлбэр. Тиймээс ил тод,  нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид “АБГИ” компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг дэмжиж, тотоол баталлаа.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?