АНУ-ын сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх түүхэн нислэг тодорхой шалтгааны улсаас улмаас хойшиллоо

2020-05-28  

Лхагва гарагт АНУ бараг 10 жилийн дараа өөрийн сансрын нисгэгчийг өөрийн нутаг дэвсгэрээс, өөрийн хөлгөөр тойрог замд хүргэхээр төлөвлөж байв.

Лхагва гараг

NASA-гийн сансрын нисгэгч Боб Бенкэн, Даг Харли нар SpaceX-ийн хөлөгт байрлаж, хөөрөхөд бэлэн болоод байсан ч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан товлосон хугацаанаас 17 минутын өмнө аялалыг зогсоожээ.Сансрын буудал байрладаг Флорида мужийн Канавералын хошууны орчимд хүчтэй аадар борооны үүл хуралдаж, аянга цахилгаан үүсэх нөхцөл бүрдсэн тул нислэгийг ийнхүү хойшлуулсан байна.

Дахин 10 минут хүлээхэд пуужин сансарт хөөрөх боломж гарах магадлалтай байсан ч аюулгүй байдлыг тооцоолоод төлөвлөгөөг цуцалсан тухай NASA мэдээлжээ.Сансарт хөөрөх дараагийн цагийг Бямба гарагийн үдээс хойш гэж товлосон байна. Хэрвээ энэ тов бас хойшлогдвол дараагийн боломжит хугацаа нь Ням гарагийн өдрийн 3:00 цаг юм байна.

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA нь 2011 онд сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө зогсоож, өнгөрсөн хугацаанд ОХУ-ын хөлөгт суудал түрээслэн тойрог замд сансрын нисгэгчдээ хүргэж байсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?