Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ

2020-05-28  

 БНХАУ-ын албан тушаалтнууд Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар, лалын шашинт бусад бүлэгт шахалт үзүүлж байна гэж Америкийн эрх баригчид үзэж байгаа бөгөөд тэдгээр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт санал нэгтэй баталжээ. Санаачилгыг Конгрессын 413 гишүүн дэмжсэн бол ганцхан хүн эсэргүүцсэн байна

Коронавирусний цар тахлын улмаас санал хураалтыг анх удаа алсаас явуулсан бөгөөд Бүгд Найрамдах намын гишүүд ийм хэлбэрээр санал хураалт явуулахыг эрс эсэргүүцжээ.

Сенатын танхим 5 дугаар сарын дундуур санал нэгтэй баталсан уг хуулийн төсөлд Үндэсний цөөнх уйгарыг хавчиж байгаагийнх нь хариуд хатуу арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Доналд Трамп үүрэг болгохыг тусгажээ. Одоо энэхүү санаачилгад АНУ-ын Төрийн тэргүүн гарын үсэг зурах ёстой аж. Д.Трамп энэхүү хуулийн төслийг маш нарийн судлахаа мэдэгдсэн хэдий ч төслийн талаар ямар бодолтой байгаагаа илэрхийлээгүй байна.  

Хуулийн төслийг анх Бүгд найрамдах намын гишүүн Марко Рубио санаачилжээ. Хориг арга хэмжээнд виз олгохоос татгалзах, АНУ-ын нутаг дэвсгэр дэх хөрөнгийг царцаах зэргийг тусгасан байна.

Хятадын баруун хойд нутагт оршдог Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд тус улсын үндэстний цөөнх болох уйгарууд оршин суудаг бөгөөд дийлэнх нь лалын шашин шүтдэг. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Шинжаанд олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоо сүлбээ бүхий салан тусгаарлагч үзэлтнүүдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.

       Мэдэээлэлийн эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/226871

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?