Саарал жагсаалтаас гараад Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ"

2020-05-28  

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комисс мөнгө угаалт, терроризмийн санхүүжилттэй тэмцэх шинэ байгууллага байгуулах санал боловсруулахын зэрэгцээ хар жагсаалтад 12 улсын нэмж оруулахаар болсон тухай мэдээлэл тавдугаар сарын 7-нд цацагдаж байв.

 

Эдгээр 12 улсын нэг нь Монгол Улс байгаа 

Уг жагсаалтад орвол гадаад худалдаа, төлбөр тооцоо, гадаадын төсөл хөтөлбөрүүдэд нөлөөлж, улмаар төлбөрийн тэнцэл, ханш нөөц, эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэйг эдийн засагчид хэлж байна.

Харин Монголбанкнаас жагсаалтад орохгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа. 

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар "Монгол Улс саарал жагсаалтаас гарч, Хар жагсаалтад орох нь гэх ташаа мэдээлэл явж байна. Энэхүү жагсаалтын албан ёсны нэршил нь Европын холбооны стратегийн дутагдалтай орон, Өндөр эрсдэлтэй гуравдагч орон юм.

Тавдугаар сарын 7-нд Европын комиссоос албан ёсоор 12 орныг уг жагсаалтад оруулахаа зарласан. Энэ нь процедурын дагуу нэг сарын дараа Европын холбооны парламент, Консулаар баталгааждаг. Харин цар тахлын улмаас дахин нэг сараар хойшилсон. Хэрвээ батлагдвал аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжинэ. 

Манай улс жагсаалтад орох гэж байгаа гол шалтгаан нь Саарал жагсаалтад багтсантай холбоотой.  Европын холбооны жагсаалттай холбоотойгоор Сангийн яам, Монголбанк болон бусад газрууд хамтран тодорхой ажлуудыг хийж, нэрээ хасуулахын тулд ажиллаж байгаа бтлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?