БНСУ-ын Импорт-Экспорт банктай зээлийн гэрээ явагдаж, нийслэлиийн хэмжээнд 7,009 айлын түрээсийн орон сууц барихаар боллоо

2020-05-29  

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2018 оны 1 дүгээр сарын 16-нд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулж байв.

 

Үүнийг 2020 оныг дуустал сунгах тухай Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж хэлэлцээр хийлээ.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Экспорт-Импорт банкийг төлөөлж Ли Дү-Хён нар хамтын гэрээ хийж хийх ажиллаа танилцууллаа 

Үүнд:

Солонго-1 орон сууцны хороолол барих төсөл,

Солонго-2 орон сууцны хороолол барих төсөл, 

Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл зэрэг нийт 4 тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталлаа.

Гэр хорооллын иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хорооллыг барих төслүүдэд нийт 381.5 сая ам.долларын санхүүжилтээр нийт 7,009 айлын түрээсийн орон сууцны хороолол баригдах юм.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?