Ирэх саруудад тусгай үүргийн нислэг хийн, 2000 орчим иргэнийг эх оронд нь авчирна

2020-05-29  

 

 Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтээ 10,583 иргэн илэрхийлээд байгаа бөгөөөд ирэх зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ эх орондоо  авчирна

Ирэх зургаадугаар сард агаарын замаар иргэдээ авчрах хуваарийг календарчлан Улсын онцгой комиссын даргаар батлуулаад байна. Зургаадугаар сард нийт 2,000 мянга орчим иргэнийг татан авчирна. Эхний нислэгээр 1,097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн. Энэ татан авах ажиллагааг хоёр улсад ашигтай буюу Монгол Улсад байгаа Казахстан улсын иргэдийг аваачиж, тэндээс иргэдээ авчирах байдлаар зохион байгуулна.

Дараа нь зургаадугаар сарын 11-нд Токио руу нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

 Энэтхэг улсад байгаа ламхай нарыг авчрах ажлыг зохион байгуулна. БНЭУ-ын баруун урд байдаг Го гэдэг мужид байгаа ламхай нарын аюулгүй байдлыг хангах үүднээс зургаадугаар сарын дундуур энэ нислэгийг үйлдэнэ.

Үүний маргааш нь буюу зургаадугаар сарын 18-нд Солонгос улс руу дахин нислэг үйлдэнэ. Түүний дараа Франкфурт руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?