Дэлгүүрийн сагс хүртэл бодол уншдаг болно

2020-06-03  

Хүнсээ цуглуулна гэдэг амархан юм шиг хирнээ багагүй хүч хөдөлмөр шаарддаг тийм үү? Сагстай хүнсээ чирч явах дараа нь түүнийгээ машинруугаа зөөх гээд л эмэгтэй хүнд ахадсан гэмээр энэхүү ажлыг тэд амьдралынхаа турш хийдэг шүү дээ. 

Гэтэл 2017 оны 2 сард “Chaotic Moon” лаборатори хүний оюун ухаан унших чадвартай роботон худалдааны сагс бүтээсэн нь тухайн хүнд ажлыг хялбарчилах том үсрэлт болсон юм. 

Тухайн сагс нь энгийн түрдэг дэлгүүрийн сагстай адилхан харагдах хэдий ч үйлчлүүлэгчтэй шууд холбоо үүсгэдэгээрээ ялгаатай. Тухайн сагс өөрийн гэсэн мэдээллийн систем ой санамжтай бөгөөд үйлчлүүлэгчид өөрийн мэдээллийг оруулж хаягтай болох бөгөөд ингэснээр тухайн сагсыг өөрийн эзэмшилд ашиглах боломжтой болох юм. Одоогоор тухайн сагсыг ашиглаж буй дэлгүүр байхгүй хэдий ч орын 2 жилдээ хэрэглээнд нэвтрэнэ гэсэн судлагаа байна. 

Сагсны тухай дэлгэрэнгүй мэдье гэвэл. Тэрээр таны дуу хоолой үйл хөдлөлийг ялган таних чадвартай бөгөөд дэлгүүр хэсэх хугацаанд тань автоматаар танийг дагах юм. Тухайн сагсыг бүтээхдээ Microsoft-ын Kinect хөдөлгөөн мэдрэгчийн технологийг ашигласан учир итгэл даахуйц чанарыг амлах шиг сангадсан.  

Түүнчлэн хэрвээ та дэлгүүр хэсэхийг цаг үрсэн ажил гэж үздэг нэгэн бол өөрийн авахыг хүссэн бүтээгдэхүүнүүдээ өөр байршлаас сагсруу өөрийн хаяг дор илгээх боломжтой ба таныг дэлгүүрт орж ирэх үед сагс өөрөө таныг замчилж богино хугацаанд хэрэгцээтэй бүхнээ цуглуулахад тань туслах юм. 

Үүнээс гадна хамгийн гайхшруулам хэсэг нь сагсанд байгаа бүх бүтээгдэхүүн кассанд уншигдаж урт оочир дараалалд хүлээж зогсох аюулаас холуур тойрох бололцоотой болж байгаа юм. 

Энэ үйлчилгээ баярын тэмдэглэлт өдрүүдээр ихээхэн үр шимээ өгөх боловуу гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Ялангуяа касс нь дээрээ удаан оочирлодог манай Монголын нөхцөлд ихээхэн тохиромжтой ажээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?