"Чингис хаан" нисэх онгоц анх удаа Австралийн Сидней хотноо газарджээ.

2020-06-07  

МИАТ ХК-ийн "Чингис хаан" нисэх онгоц анх удаагаа тус улс руу шууд нислэг хийж, Австралийн Сидней хотноо цагийн өмнө газардлаа. Онгоц Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө ниссэн юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны зургаадугаар сарын 08-нд Седней хотоос Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын (ХААН БАНК 5084538375) дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.
  •  
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?