MOODO- САЙХАН ҮНЭРТЭЙ ГАЗАР ХҮНИЙ СЭТГЭЛ САНАА 40 ХУВИАР ДЭЭШИЛДЭГ

2020-06-16  

Сайхан үнэрт дургүй хүн гэж хаа байхав. Сайхан үнэртэй дэлгүүрт үйлчлүүлэгч өнгөрүүлэх байсан хугацаанаасаа 44 хувиар илүү удах хандлагатай байдаг. Үүнийг манай бизнес эрхлэгчид давуу талаа болгож ашиглах хэрэгтэй байгаа юм.

Үнэр сайхан л байвал болчихдоггүй юм байна. Дурын үнэр хүнд таалагдахгүй, Заримдаа таалагдахгүй байсан ч тэр хүнд ямар нэг байдлаар сэтгэлзүйн нөлөө үзүүлэх нь ч бий. Хүний сэтгэлзүйд нөлөөлдөг тодорхой хэдэн үнэр байдаг. Харин тэдгээрийг ухаалгаар зохицуулж өрөөнд тархааж байж л үр дүнгээ өгнө. Тэгэхээр таны ажилд сайхан үнэр нэмэх Moodo төхөөрөмжийг танилцуулъя. 

Moodo бол өрөөний  уур амьсгал, үнэрийг зохицуулагч ухаалаг машин. Та гар утастайгаа холбоод хэдэн цагт ямар үнэр ялгаруулах ёстойг нь зааварчилж болно. 

Жишээ нь өглөө нь хүмүүсийг сэргэг болгох цитрус жимс харин өдрийн турш хүний ажлын бүтээмжийг дээшлүүлэх лавендар, жасмины үнэрийг цацаж болно. 

Moodo танд нийт 20 үнэрээс сонгох боломж өгөх бөгөөд та хамгийн ихдээ 4 үнэрийг зэрэг төхөөрөмжид байршуулж болно. Та мэдээж төхөөрөмжийг хүссэнээрээ удирдаж болно. Үнэр тархах хурд, хугацааг бүгдийг тохируулах боломжтой. 

Нэг савтай шингэнийг тасралтгүй 60 цаг ажиллуулж байж дуусгана. Үнийн хувьд хамгийн багадаа 4-ыг авах боломжтой ба 30 долларын үнэтэй. Харин төхөөрөмжийн хувьд 169 долларын үнэтэй. Хар цагаан хоёр өнгөний сонголттой. 

Судлаачид сайхан үнэртэй газар хүмүүсийн сэтгэл санаа 40 хувиар дээшилдэг болохыг баталсан. Ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлэх, гэрээ хэлцлийг өөрийн талд эргүүлэхэд гээд ухаалгаар ашиглавал үнэр хүртэл чухал ач холбогдолтой. 

Moodo бол зүгээр нэг үнэртүүлэгч машин биш. Эргэн тойрныхоо уур амьсгалыг өөрчилж, хүмүүсийн сэтгэлзүйд том нөлөөлөл үзүүлэгч таны нууц зэвсэг гэж хэлж болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?