АНИМЭЭС СЭДЭВЛЭСЭН ЭЛЕКТРОН МАСК БҮТЭЭЖЭЭ

2020-06-17  

  Тайландын анимэ сонирхогч, уран бүтээлч Пүүт Падээ хэмээх залуу “Gundam” анимийн дүр төрхөөс сэдэвлэн электрон, лед гэрэлтэй нүүрний маск бүтээжээ. Уг маскаа Sinanju Gundam Ranger гэж нэрлэсэн бөгөөд улаан, мөнгөлөг өнгөтэй төмөр болон шилэн материал ашиглан гараар хийжээ. Толгойд углах зориулалттай тус маск нь 25х23х17 см-ийн хэмжээтэй ба нүдний лед гэрэлтэй аж.

Нэг маск нь ойролцоогоор 249 ам.долларын үнэтэй бөгөөд 10 ширхэгийг хийхээр урьдчилсан захиалга авч байгаа юм. Бүх хийц гараар хийгддэг тул захиалагч маскаа 5-6 сарын хугацаанд хүлээх шаардлагатай гэв. Мөн тэрээр супер баатруудын өмсгөлөөс санаа аван янз бүрийн загвартай маскнууд хийсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ӨВӨРМОНГОЛЧУУДЫН АСУУДАЛД МОНГОЛЫН ТӨР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?