CHATBOX

2020-06-17  

Chatbox гэдэг нь ер нь бол автомат хариулагч, гэхдээ энэ автомат хариулагч маань хэрэглэгчидэд хэрэгтэй мэдээллийг өгөхөөс эхлээд танай бараа бүтээгдэхүүнийг борлуулах чадвартай программ хангамж юм. Жишээлбэл Siri, Google assistant, Alexa нар байна. 

Business insider-ын үзэж байгаагаар 2020 он гэхэд компаниудын 80 хувь нь Chatbox-ыг ашиглана гэсэн бол, Spicework-н хийсэн судалгаагаар томоохон компаниуд хүний оронд хиймэл оюун ухаан ашиглах  юм уу Chatbox-ыг ашиглана. Ингэснээр нэг компани 500 гаруй ажлын байрыг цомхтгоно гэсэн судалгаа хийжээ.

Нисэх онгоцны тийз борлуулдаг Amtrak компани Ask Julie хэмээх өөрсдийн chatbox-ыг website дээрээ ашиглаж эхэлсэнээс хойш ашигаа 30 хувиар нэмэгдүүлж “Үйлчлүүлэгчтэй харьцах хэлтэс”-ийн зардлаасаа 1 сая долларыг хэмнэж чаджээ. Ийм үр дүн үзүүлэх болохоор ажлын байрыг цомотгох нь арга биз ээ. 

Chatbox нь дотроо гурван төрөлтэй. Эхнийх нь ерөнхий асуултуудад хариулах энгийн үйлдэл гүйцэтгэнэ, дараагийх нь харилцан ярианаас илүү гэрэл асаах, мсж бичих гэх зэрэг үйлдэл гүйцэтгэх зориулттай, сүүлийх нь уг хоёр төрлийг хоюуланг нь хослуулсан байдаг. Сүүлийн төрөл нь хамгийн элбэг байх бөгөөд Siri бол үүний хамгийн тохиромжтой жишээ юм.

Chatbox технелогийг юу ингэтлээ “хэрэгцээтэй зүйл” болгоод байгаа талаар ярилцья. Нэгдүгээрт 24 цагийн турш тууштай ажиллах чадвартай, 2-рт хамгийн энгийнээс хэцүү, нарийн асуулт хүртэл хариулна, 3-рт харьцахад амар, хариулт нь ойлгомжтой.

Нөгөөтэйгүүр Chatbox-той дасал болж хэрэглээндээ илүү хүлээж авч байна энэ нь иргээд энэ технологи цаашид ирээдүйтэй гэдгийг нь харуулж байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?