Facebook brain-computer

2020-06-21  

Та гараа хөдөлгөхгүйгээр бүр ярих ч шаардлагагүйгээр ажлаа хийж байна гээд төсөөл дөө. Хэсэг хугацааны өмнө бодол уншдаг технологийн тухай зөгнөлт кино нь дээрээс л үздэг байсан сан, харин одоо хаалга тогшоод л ороод ирэхэд бэлэн болсон байх юм.
Дэлхийн томоохон компаниуд нэг салбарт харьяалагдах бус олон олон талбарт хүч сорьдог. Тэдний нэг болох Facebook компани нь 21р зууны томоохон дэвшлүүдийн нэг тархи уншигч төхөөрөмж дээрээ 2017 оноос авахуулан ажиллаж эхэлсэн юм. 

Facebook brain-computer-ын хувьд brain-typing, skin hearing гэсэн 2 төрлийн үйлдэлтэй.
Brain typing буюу гол үйлдлийнх нь хувьд ямар ч зүсэлт, суулгац хийлгүй хүний тархины долгионыг нь уншиж бодлыг нь үг болгон цаасан дээр буулгадаг аж. 

Facebook уг төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд Жонс Хопкинс их сургуулийн хэрэглээний физикийн лаборатори, Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны их сургууль болон хэлзүйгээр мэргэшсэн доктор, деканууд гээд нийт 60 шилдэг инженерийн бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.
Энэ технологийг супер болгож байгаа гол шалтгаан гэвэл brain typing төхөөрөмж маань зүгээр л толгойд орж ирсэн элдэв янзын бодлыг сараачаад байх бус аль хэдийн бусадтай хуваалцахаар шийдсэн, сайтар боловсруулсан тодорхой хэсэг бодлыг тархины “яриа бэлддэг” хэсгээс нь сонгож авах юм. Яг л та утсан дээрээ олон зураг авчхаад ганц, хоёрыг нь л fb-ээ хийдэг шиг.

Та дуртай зүйлээ бодож болох ч сонгогдсон бодлууд л цаасан дээр бууна гэсэн үг.
Технологийн хүчин чадлын хувьд минутад 100 үг бичих боломжтой буюу гар утаснаас 5 дахин хурдан байгаа юм.
Ярих, бичих шаардлагагүйгээр бусдад бодлоо хүргэнэ гэдэг ямар олон хүнд шинэ хаалга нээж, ямар олон хүний амьдралыг хөнгөвчилж болох бол? Төхөөрөмж улам сайжирвал бид амьтадтай ч харилцахыг үгүйсгэхгүй. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?