ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ӨӨРИЙН МЭДЛИЙН УЛААНБААТАР БАНКИЙГ НЭГТГЭЛЭЭ

2020-07-03  
Сахал” Д.Эрдэнэбилэг Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар хотын банкаа нэгтгэлээ. Энэ тухай тус хоёр банкны гаргасан албан мэдэгдэлд : “Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна гэжээ. Улсынхаа нийслэлээр овоглосон Улаанбаатар хотын банк нь 1999 оноос өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай, чанартайгаар хүргэсээр ирсэн бөгөөд жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид шалгардаг бахархам түүхтэй банк төдийгүй, Монголбанкны тодорхойлсноор банкны системийн нөлөө бүхий зургаан банкны нэг болсон аж. Ийнхүү, банкны системийн нөлөө бүхий банкууд нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж, харилцагч болон ажилтнуудын тоо, салбар нэгжийн хүртээмж зэргээр улам хүчирхэгжиж, харилцагчдадаа илүү ойртох стратегийн зорилтод жинтэй хувь нэмэр болж байна гэж мэдэгдэлд дурдсан байна. Хоёр банкийг нэгтгэх ажлыг аль тавдугаар сараас эхлүүлж, системийг нь нэгтгэх Улаанбаатар банкны ажилтныг сургах үйл ажиллагааг дэс дараатай хэрэгжүүлсэн гэдгийг Улаанбаатар банкинд ажиллагчдын зүгээс нуухгүй байна. Хоёр банк нэгдсэнээр зарим нэг орон тоог цомхотгох асуудал ч дагалдах магадлалтай. Ц.БУЛГАНТУЯА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?