"INTERNET OF THINGS" 50-100 тэрбум цахилгаан хэрэгсэлтэй холбогдож тэднийг удирдаж чадна.

2020-07-06  

Internet of people гэвэл бид гаргаахгүй сайн мэднэ. Facebook, Google, Twitter гээд бидний хоорондоо холбогдож хувийн мэдээллээ солилцдог хэрэгслүүд багтана. Харин өнөөдөр Internet of things буюу эд хогшил хоорондын холбоо харилцааг бүрдүүлэгч лут технелогийг танилцуулах гэж байна. Үүнээс цааш IoT гэж дуудья. 

IoT-ын эхлэл 1982 онд Coca Cola компанид тавигдаж байжээ. Хөргөгчинд байгаа ундаануудыг хангалттай хүйтэн байгааг шалгахын тулд хэн нэгнийг хөлсөлхийг хүсээгүй тул хөргөгчийг автоматжуулж байдал бишдвэл мэдээлэл өгч байхаар тохируулж байжээ. 

IoT бол биднийг тойроод хүрээлж байдаг бүхий л төхөөрөмж, техник хэрэгсэлүүдтэй холбогдож тэднийг хянаж удирдах үүрэгтэй эд. Хүмүүс Internet-ыг хэрхэн ашигладаг билээ энэ зүйл яг л адилхан. Ганц ялгаа нь хэрэглэгч нь эд зүйлс байна. 

Хүний эргэн тойронд ойролцоогоор 1000-5000 цахилгаан төхөөрөмж байдаг. Харин IoT 50-100 тэрбум хогшилтой холбогдож тэднийг удирдаж чадна. Нэг талаар машин машинаа жолоодож байна гэх үү, хянагч хянгачаа хянаж байна гэх үү, мэдэхгүй. Ямартай ч таны нэг бүрчлэн зохицуулж байдаг хэдэн арван эсвэл хэдэн зуун зүйлсийг базаад жин тан болгочихно гэж ойлгох хэрэгтэй. 

Бидэнд хамгийн сайн танигдсан махруу хувилбар нь Alexa. Гэр орон дахь асуудлуудыг шийдэж байдаг гэрийн эзэгтэй. Гэхдээ IoT-ын сайжруулсан хувилбарууд таниас тогтмол команд авах ч шаардлаггүй. Өөрөө суралцах, ухаж ойлгох, судалж мэдэх гэх мэт Artificial Intelligence-ын шинжүүдтэй. Хамгийн гол нь холбогдсон төхөөрөмжүүд хоорондоо мэдээлэл солилцох, хамтарч ажиллах гэх зэрэг ид шидийн юмнууд их болно. Жишээлбэл таныг кофе ууж байхдаа мэдээ үзэх дуртайг мэддэг бол кофены машин ажиллах үер зурагт автоматаар асдаг ч юмуу. 

2019 оны хэмжээнд IoT-г хамгаалалт, хөрөнгийн менежмент, үйлдвэрлэл, тээвэрлэлт гэх мэт өргөн хүрээнд ашиглаж байна. Удахгүй AI болон IoT нэгдэх, салшгүй хамтарч ажиллах төлөвтэй байна. Энэ хоёрыг харин андуурч огт болохгүй AI-ын гол мөн чанар бол өөрөө сурах механизм харин IoT-ых бол мэдээлэл солилцох, холбогдох механизм. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?