АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАРЫН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАНА

2020-07-20  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анхны тушаалаараа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөрөө томилжээ.

Содовсүрэнгийн Нарангэрэл  нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич, профессор цолтой. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Их Сургууль-ийн Эмирет Профессор цол хүртсэн.

БОЛОВСРОЛ:

1961-1971 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль
1971-1975 онд МУИС-ийн Хуулийн салбар
1984-1988 онд ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын Институтын аспирантур
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
 
1975-1985 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш
1985-1988 онд Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч
1988-1990 онд Улсын Ерөнхий прокурорын туслах
1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1991-1992 онд Парламентын дэргэдэх академийн дэд захирал
1992-1996 онд УИХ-ын гишүүн
1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор
1997-2000 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч
1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал
2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?