VOLVO" АВТОМАШИН 110 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭВ

2020-07-24  
Титэм вирус дэгдсэнтэй холбогдон Volvo автомашин үйлдвэрлэгч компани 2020 оны эхний хагаст 110 сая ам.долларын алдагдал хүлээлээ гэж энэ сарын 21-ны өдөр тус компанийн зүгээс мэдээлэл хийлээ. Эхний зургаан сард Volvo компани нийтдээ 269,962 машин борлуулсан ч, өмнөх жилийнхээ борлуулалтын дөнгөж 30 хувьд л шүргэсэн байна. Өөрөөр хэлбэл борлуулалт нь 70 хувь буурчээ. Тэдний тооцоолж буйгаар энэ оны сүүлийн хагас илүү өөдрөг харагдаж буй гэнэ. - Худалдан авалт АНУ, Хятадад өсөж буй нь мэдрэгдэж байна. Тиймээс эхний улирлын уналт бол цаг зуурынх байсан гэж Volvo компанийн гүйцэтгэх удирдлага Накен Самуэлсон мэдэгдсэн. - Сүүлийн хагаст бид сэргэнэ. Цахилгаан, цэнэглэгддэг машин үйлдвэрлэж эхэлсэн нь ингэж хэлэх үндэс суурийг тавьж байна. Үйлдвэрлэлийн хувьд ч, хэрэглээний хувьд ч хувьсгал болно гэж бүрэн итгэж байгаа гэж тэрбээр нэмж хэллээ.
" XC40 P8 Recharge" бол Volvo компанийн хамгийн сүүлчийн загвар. Уг загварын бүтээгдэхүүнийг энэ оны төгсгөлөөс зах зээлд нийлүүлэх болно. Энэ бол зуун хувь цахилгаан авто машин юм. Цар тахал ч бидний үйл ажиллагааг зөв тодорхойлоход ч бас дэм тус боллоо гэж үзэж буйгаа нуусангүй.
Volvo компани нь 2010 онд Хятадын автомашины Geely компанийн мэдэлд шилжсэн бөгөөд, 2020 оны байдлаар 36,276 ажилтантай юм байна.
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?