УОК: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 9 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЛҮҮЛНЭ

2020-07-28  

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэх эсэх, есдүгээр сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

 

УОК-оос Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хичээлийг зайнаас, танхимаас явуулах зохицуулалтыг хийхээр болжээ.

Харин их, дээд сургуулийн хичээлийг 9 дүгээр сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

УОК-ын шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэх аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?