АЛТНЫ ҮНЭ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

2020-07-29  

Дэлхийн улс орнууд тэр дундаа дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ зэрэг улс коронавирусний цар тахалтай холбоотой хямралын нөхцөл байдлаас гарах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед Азийн биржүүдэд алтны үнэ нэг трой унц нь түүхэнд байгаагүй дээд хэмжээнд буюу 1923 ам.долларт хүрчээ.

Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчдын сонирхол өсөн нэмэгдэж буй үнэт металлын үнэ даваа гарагт 1.1 хувиар өсөж, долларын ханш сулрахад түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. АНУ-ын эдийн засагчдын таамаглалаас гадна БНХАУ, АНУ-ын харилцаа муудаж байгаатай холбоотойгоор ийм зүйл болсон гэж “Financial Times” сонин мэдээлжээ. Түүнчлэн Флорида, Теннеси, Аризона мужуудад коронавирусний халдварын 62 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай сүүлийн үеийн мэдээллүүд ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлжээ.

Үүнтэй холбоотойгоор Японы банкны шинжээч Мизухо Кена Жана мэдэгдэхдээ, коронавирусний тархалтын тухай мэдээллүүд төдийгүй хурцадмал байдал нэмэгдэж буйд, мөн иймэрхүү тодорхойгүй байдлын улмаас хөрөнгө оруулагчид алтыг илүүд үзэж буй явдалд зах зээл тун соргог байна гэжээ. 

Эх сурвалж: ЛОНДОН. /Financial Times/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?