ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР СОНГУУЛИЙН ҮЕЭР УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ШИГ АЖИЛЛАСАН

2020-07-29  
Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон ЦЕГ-ын дарга Богдтой уулзахдаа ингэж хэллээ. Энэ бол Болдод хандаж ЦЕГ нь үндсэн чиг үүргээсээ хазайж болохгүйг сануулсан анхны сануулга захиас байлаа. Мөн , өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг огт буурахгүй, харин ч хүрээгээ тэлж байгаад цагдаагийн алба онцгой анхаарал хандуулж ажиллах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхааруулсан байна.
Улмаар өсвөр насныхны оролцож буй гэмт хэргийг бууруулахын тулд урлаг, спортын чиглэлээр тэдний идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангах, спорт, урлагийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих замаар тэмцдэг Ирланд, Норвег, Унгар болон бусад орнуудын туршлагаас судалж ажиллах чиглэлд холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтрахыг санал болгосноор тэдний анхны уулзалт өндөрлөлөө гэж Ерөнхийлөгчийн ТГ-аас мэдээллээ.
Эх сурвалж- ЕТГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?