ДҮҮЖИН ТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГАА "ОНӨТҮГ" БАЙГУУЛАВ

2020-07-31  

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг төслийг 2020-2023 онд БНФУ-ын Засгийн Газрын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хоёр чиглэлээр хэрэгжүүлэх юм. Тодруулбал, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд “Ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулах шаардлагатайг Нийслэлийн Засаг даргын албан үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.


Зээлийн нийт хугацаа 40 жил, жилийн хүү 0.0076 хувь, үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөх ажээ. Өнөөдрийн Тэргүүлэгчийн хуралдаанаар уг төслийг гүйцэтгэх явцад захиалагчийг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэх үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?