“TikTok”-Г АНУ-Д АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО

2020-08-01  

Хятадын нийгмийн сүлжээ “TikTok”-г манай улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Д.Трампын мэдэгдсэнээр, уг нийгмийн сүлжээг ашиглахыг эсэргүүцсэн арга хэмжээг бямба гарагт авч хэрэгжүүлж магадгүй бөгөөд зохих захирамжид гарын үсэг зурах эсвэл эдийн засгийн онцгой бүрэн эрхээ ашиглах төлөвтэй байна. Түүнчлэн “TikTok”-г Америкийн компани эзэмших боломжийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Америкийн технологийн аварга “Microsoft” компани “TikTok” хавсралтыг эзэмших асуудлаар Хятадын “ByteDance” компанитай яриа хэлэлцээ хийнэ хэмээн эх сурвалжуудын мэдэгдсэнийг “New York Times” сонин иш татан мэдээлжээ. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?