ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГСӨД БАЯР ХҮРГЭВ

2020-08-05  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.

Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

 

Улсын аварга П.Бүрэнтөгс:

Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий

Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана

Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга

Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл

Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан

Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ

Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших

Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан

Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/232736

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?