МОНГОЛЫН ШҮҮГЧДЭД БУСДААС ӨНДӨР ЦАЛИНГ ХАРААТ БУС БАЙЛГАХ ГЭЖ ОЛГОДОГ..

2020-08-10  
Тэд хэргийг шүүж ял оноодог хүмүүс. Тэдний шийдвэр шударга ёс тогтоох ёстой. Тэгвэл Монголд шударга ёс хэр тогтсон бэ? Үүнийг тэдний гаргасан шийдвэрээс харж болно.
 
Нэг: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.БАТЗОРИГ - 40 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ
 
 
УИХ, Засгийн газрын гишүүн Батзоригийн албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм бурууг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч Мягмар гаригт хэлэлцээд, түүнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. 2018 онд ЖДҮХС-гийн урт хугацаатай, хямд хүүтэй зээлээс МАН-ын 49 эрх мэдэлтэн, тэр дундаа өөрийн эхнэр, хүүхэд, ээж аав, хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан баримт дэлгэгдсэн. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” компанид нийтдээ 2.9 тэрбум төгрөгийн зээл олгосон тул олон нийтийн шахалтаар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон.
 
Хоёр : УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г. СОЛТАН- ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ
 
 
Төсвөөс бүрдүүлдэг, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой зээлийг замаас нь тэгш, хүртээмжтэй хуваасан МАН-ын эрх мэдэлтнүүдээс шүүхээс албан ёсоор ял авсан хоёр дахь хүн ( Батзоригийн араас) нь Г.Солтан болж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанидаа 950 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан гэж буруутгаж, гурван жилийн ял оноосон.
 
ГУРАВ: УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР, Л.ЭНХБОЛД, Б.УНДАРМАА НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА
 
 
Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг цагдан хорьж, Л.Энхболд, Б.Ундармаа нарын хэрэг шүүх дээр очсон. Эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох асуудал “энэ хүрээд өндөрлөх" гэж байх шиг.
 
 
ЖДҮ-чин Х.Болорчулуун нарын олон хүн УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, гишүүн асан Я.Содбаатар нь шадар сайдаар тохоон томилогдсон. Яг ийм ялгавартайгаар Монголын шүүх ажиллаж байна. Тэд ингэж ялгавартай ял оноохдоо хууль барив уу, дээд дарга нарынхаа захиа даалгавраар хөдлөв үү? гэдгийг тунгаах цаг болжээ.
 
Ц.ЭНХЭЭ
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?