ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2020-08-12  

 Анх 1999 оны 8 дугаар сарын 8-12-нд Лиссабонд болсон дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалтаас гаргасан зөвлөмжийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ. 

Улмаар 2000 оноос тэмдэглэж эхэлсэн (International Youth Day) юм. Энэ өдөр нь залуучуудын дуу хоолой, үйл ажиллагаа, санаачлагыг дэмждэг. Тэднийг бүх нийтээр, тодорхой зорилготойгоор, үйл ажиллагаанд тэгш оролцох боломжийг хангахад чиглэдэг. Гол үйл ажиллагаа нь подкаст маягаар зохион байгуулах хэлэлцүүлэг байдаг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд залуучууд болон бие даасан залуучуудын байгууллагууд хамтран улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал ба үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал болохыг ярилцдаг юм.

 

2020 оны Олон улсын залуучуудын өдрийн уриа нь “Youth Engagement for Global Action” буюу “Дэлхийн үйл хэрэгт залуусын оролцоо” гэсэн байна. Тус урианы хүрээнд залуусын оролцоог орон нутаг, улс орон, бүс, дэлхийн хэмжээнд тодорхойлж, нийгмийн олон талт бүтэц үндэсний хэмжээнд түгээмэл оролцох боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн улс төрийн тогтолцоон дахь тэдний албан ёсны байгууллага, төлөөлөл болон оролцоог сайжруулахад төвлөрчээ.

Энэ жилийн Олон улсын залуучуудын өдрөөр хоорондоо харилцан хамааралтай доорх чиглэлд залуучуудын оролцоог чиглүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Үүнд:

  • Орон нутгийн түвшний оролцоо/олон нийтийн түвшинд татан оруулах,
  • Үндэстний түвшний оролцоо/ хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Дэлхийн түвшний оролцоо буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, COVID-19"-ийн цар тахал болон цаг урын өөрчлөлт зэрэг томоохон үйл явцад оролцох. 


НҮБ-ын гишүүн орнуудын гаргасан тодорхойлолт дээр үндэслэн 1981 онд баталснаар 15-24 насныхныг залуучууд гэдэг ангилалд багтаадаг. Өнөөдөр дэлхий даяар 15-24 насны 1.2 тэрбум залуучууд амьдарч байгаа нь нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?