​Н.УЧРАЛ: ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ХУУЛЬ БАТАЛБАЛ ХУРИМТЛУУЛСАН МӨНГӨӨ ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨВЛҮҮЛНЭ

2020-08-12  
 
ЭЦЭГ ЭХЭЭ ЗАРНА
 
Японы нийслэл Токио хотын нэгэн сонинд нийтлэгдсэн дээрхи зарлал ихээхэн шуугиан дэгдээжээ. Тэрхүү зарлалд: “Эцэг эхийгээ зарна. Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 1000 йен, доошоо байхгүй” гэж бичжээ. Мэдээж , анх удаа ийм зар уншиж буй хүмүүс; -“Ёстой хачин цаг үе ирж дээ. - Хүүхдүүд нь эцэг эхээ зарж байх ч гэж.. - - - Ийм юм болж байхад төр засаг юу хийж байна аа” гэх мэтчилэн бухимдан дургүйцэж байв. Энэ тухай яриа Япон орон даяар, гудамжны булан бүрт, айл өрх бүрт өрнөж байв. Ослоор өөд болсон эцэг эхээ дөнгөж хөдөөлүүлсэн залуухан хос энэ зардалтай сонинг ч олж харжээ. Гашуудал нь тайлагдаж амжаагүй тэдэнд ийм явдал байж боломгүй санагдаж гэнэ. Ийм зар үзсэн эцэг эхэд нь ямар хэцүү байгаа бол? Ийм зар тавьсан хүүхдүүд гэж хэн байх юу юугаа? Тэднээс юу ч хүлээх билээ? гэж тэд сэтгэл нь өвджээ. Тэд зовж шаналж буй эцэг эхийг нэн даруй худалдаж авч, хайр халамжаар дутаахгүй байлгая гэсэн шийдвэрийг тэд хэлэлцэн гаргажээ. Тэд мөнгөө дугтуйлан сонин дээрхийн хаягаар очтол " Маш сайхан хаус байшин, гаднаа мод ургуулж, цэцэгсийг алаглуулан тарьсан цэцэрлэгтэй аж." Андуурсан байж магад гэж бодсон ч, хонхыг нь дарлаа. Тэдний өөдөөс сайхан инээмсэглэсэн өвөө хаалга тайлж өгчээ. Залуус зарын тухай хэлж, өндөр настай хүмүүсийг худалдаж авахаар шийдсэн тухайгаа хэлж, зарыг андуурч ойлгосон бол уучлалаарай гэж гуйсан байна. Гэтэл, – Үгүй ээ, та нар андуурсангүй гэж хөгшин хэлээд; – Би одоохон эмгэнээ дуудья гэв. Эхнэрээ дэргэдээ ирэхэд нь, өвгөн; – Бид энэ байшин, эдлэн газрын эзэд. Бидэнд өөр ч нэлээд үл хөдлөх хөрөнгө бий. Гэвч энэ бүхнээ үлдээх үр хүүхэд бидэнд байхгүй тул сайн хүмүүст гэрээслэн үлдээхээр шийдсэн юм . Сайн хүнийг ялгаж танихад хэцүү учир бид ийм зарлал тавьж сорихоор шийдсэн нь энэ. Зөвхөн бидний шаардлагыг хангах хүн л энэ зард хариу өгнө гэж хүлээсэн. Та нарын хүсэл биднийг тун их баярлуулж байна. Байгаа бүхнээ үлдээхэд харамсахааргүй хүмүүс мөн гэдэгт бид бид итгэж байна…гэжээ..
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?