ХҮНИЙ АМИНД МОНГОЛЧУУДЫН ЧИХ НЬ ДӨЖИРЧЭЭ!!!

2020-09-01  
Мэдээ үзлээ. Зам тээврийн ослоор нийслэл хотод нэг, орон нутагт дөрвөн хүн амиа алджээ гэж мэдээлэв. Ковидоор нэг хүн нас барлаа гэвэл яаж шуугих бол гэж төсөөллөө. Ковидоор нэг ч хүнийг эндүүлэхгүй гээд өдөр шөнөгүй зүтгэж байхад, тэнд автын осол гэмтлээр 4-5 хүний амь эрсдэж байдаг. Ингэхэд хүний амь ердийн байдаг нэг зүйл болж чихэнд “дассан” мэт... Уг нь, ямарч тохиолдолд, ямарч улс оронд хүний амь нас л үнэтэй.
Тэр дундаа дайн дажинтай л биш бол эрүүл хүмүүс янз бүрийн шалтгаанаар амиа алдаад байгаад нийтээр анхаарч бодлогын түвшинд шийдэл олох цаг болжээ. Хүний аминаас үнэтэй зүйл үгүй.
 
Монгол улсад автын ослоор сар бүр 20 сайхан залуу амь насаа алдаж , 40 сайхан залуус насаараа эрэмдэг зэрэмдэг болж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. Авто машины ослын 70 хувь нь орон нутгийн замд гарч байна. Ихэнх тохиолдолд хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэх, нойрмоглох зэргээс үүдэлтэй юм байна. Ямар ч гэсэн монголчууд шиг өөртөө хайргүй хүмүүс байхгүй гэж хэлж болохоор болжээ. Үүнийг хэн зогсоож чадах бол??
 
БАЯРСАЙХАН , Бельги улсаас бичив.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?