Б.ЖОНСОН ЕХ-ТОЙ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭЦСИЙН ХУГАЦААГ ТОВЛОЖЭЭ

2020-09-07  

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Холбоотой /ЕХ/ чөлөөт худалдааны гэрээ байгуулах эцсийн хугацааг ирэх 10 дугаар сарын 15 хэмээн товлоод, тухайн хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол талууд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, цааш урагшлах хэрэгтэй гэж даваа гарагт мэдэгдэх төлөвтэй байна.

Их Британи өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарч, ирэх 12 дугаар сард дуусах шилжилтийн үе эхэлсэн боловч худалдааны шинэ гэрээг байгуулах чиглэлд өчүүхэн бага ахиц дэвшил гарчээ. Төрийн тусламж, загасчлалын асуудлаар бүрэн эрхтэй байх Их Британийн байр суурийн улмаас зогсонги байдалд орсон хэлэлцээг Лондон хотноо мягмар гаргаас үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив ле Дриан худалдааны гэрээг яаралтай байгуулах шаардлагатай байна гэж мэдэгдээд, хэлэлцээ зогсонги байдалд орсонд Их Британийн хандлагыг буруутгажээ.

“Хэрэв бид 10 дугаар сарын 15 гэхэд тохиролцоонд хүрэхгүй бол бидний хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдана гэж үзэхгүй байна. Иймээс бид үүнийг хүлээн зөвшөөрч, цааш урагшлах хэрэгтэй” хэмээн Б.Жонсон мэдэгдэнэ гэж түүний ажлын албанаас гаргасан баримт бичигт тэмдэглэсэн байна.

“Хэлэлцээр байгуулахгүй байхаар тохиролцвол Их Британи тус холбоотой худалдааны харилцаагаа Австралийнхтай адилаар өрнүүлнэ. Ингэснээр сайн үр дүнд хүрэх болно” гэж Б.Жонсон мэдэгдэх ажээ.

“Манай улс энэ оны эцсээр ЕХ-ноос гэрээгүйгээр гарахаас эмээхгүй байна” гэж Их Британийн “Brexit” асуудлаарх хэлэлцээний гол төлөөлөгч Дэвид Фрост өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна.

Б.Жонсоны үзэж буйгаар, ЕХ одоогийн байр сууриа эргэцүүлэн бодвол чөлөөт худалдааны хэлэлцээрт суурилсан гэрээ байгуулах боломж бий ажээ. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /Reuters/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?