ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2020-09-09  

Улаанбаатар хотод инновацын тогтолцоог бүрдүүлэх, шинэ санаа, гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2018 онд “Улаанбаатар инновацын төв”-ийг байгуулж байсан билээ. Өдгөө хоёр жилийн тус төв  нь 549 иргэнийг гишүүнээр элсүүлж, гарааны бизнес эрхлэгч 24 компанийг сонгон шалгаруулж, бойжуулснаас долоо компани амжилттай төгссөн байна.

2020 оны тавдугаар сард “Баянхошуу бизнес инкубатор төв” ашиглалтад орж, одоогийн байдлаар 10 гаруй гарааны бизнес эрхлэгчийг дэмжин хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тэд Улаанбаатар хотод гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж шийдлийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “ Нийслэлийн инновацыг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд шат дараатай олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь алслагдсан гэр хорооллуудад дэд бүтцийг хүргэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээр Улаанбаатар хотод бие даасан зургаан дэд төвийг байгуулна. Энэ сард Сэлбэ дэд төв ашиглалтад орно.Гарааны бизнесийг дэмжих инкубатор төвийг байгуулснаар инновацын экосистемийг бий болгоход ойртсон гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?