Д.Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

2020-09-10  

Норвегийн Дэвшил намаас тус улсын парламентад депутатаар сонгогдсон Кристиан Тибринг-Гедде АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүллээ гэж “Fox News” суваг мэдээлжээ.

Түүнийг “удаан хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлжээ. "Энх тайвны шагналд нэр дэвшсэн бусад хүнийг бодвол Трамп улс орнуудын хооронд энх тайван тогтоох оролдлогод илүү их зүйл хийсэн гэж би бодож байна" хэмээн Норвегийн депутат “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Израил болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ хооронд харилцаа тогтооход Д.Трампын засаг захиргаа гол үүрэг гүйцэтгэсэн гэж Тибринг-Гедде Нобелийн хороонд бичсэн захидалдаа дурджээ. Түүний хэлснээр, “Ойрхи Дорнодын бусад улс орнууд АНЭУ-ын жишээг дагах төлөвтэй байгаа учир энэхүү хэлэлцээр нь эрс өөрчлөлтийг авчирч магадгүй. Үүний ачаар Ойрхи Дорнод нь хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийн бүс болж хувирна”.

Израил, АНЭУ-ын харилцааг хэвийн болгох гэрээнд гарын үсэг зурах ёслолыг есдүгээр сарын 15-нд Вашингтон хотноо зохион байгуулахаар товлосон байна. Энэхүү гэрээний нөхцөлийн дагуу Израил улс Иордан голын Баруун эргийн нутаг дэвсгэрт тусгаар тогтнолоо өргөжүүлэх шийдвэрээ түр хойшлуулахаар болсныг АНУ-тай хамтран хийсэн гурван талын мэдэгдэлд дурджээ.

 

МОСКВА. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?