“COVID-19"-ИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДАВАН ТУУЛАХАД 7000 ӨРХӨД ТУСАЛНА

2020-09-10  

 Олон улсын “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлж байна.

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй дээрх төсөлд дүүргүүдийн 7000 нэн ядуу эмзэг бүлэг хамрагдаж тэдэнд эрүүл мэнд болон амьжиргааг дээшлүүлэхэд 8 төрлийн үйлчилгээг үзүүлэх юм. Тэдгээр өрхийн судалгааг дүүрэг, хороодоор дамжуулан сонгон авч шаардлагад нийцсэн эсэхэд мониторинг хийлээ.

Төслийн хүрээнд эхний ээлжинд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрөөр хороодын нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр хангах сургалт зохион байгуулж байна. Энд 7 дүүргийн нийт 144 хорооны нийгмийн ажилтнууд хамрагдаж байна. Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх аргазүйн сургалт 9 дүгээр сарын 9-11-нд “Холидэй Инн” зочид буудалд болж байна.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?