ШИНЭ APPLE WATCH ШИНЭ КОРОНАВИРУСЫГ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

2020-09-17  

Мягмар гарагт дэлхийн технологын мангас Apple компанийн танилцуулсан шинэ загвар болох  Apple Watch Series 6 ухаалаг бугуйн цагт нэмэгдсэн шинэ технологи нь цусан дахь хүчилтөрөгчийг хэмжигч байв.

 

Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар тухайн хүн шинэ коронавирусийн халдвар авснаа мэдэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. 

Учир нь халдвар авсан өвчтөнүүдийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь эрс буурсан тохиолдол олноор илэрсэн бөгөөд, цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-д үүнийг хэмждэг төхөөрөмжийн эрэлт эрс нэмэгдсэн. 

Хуруундаа зүүж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ мэдэж болдог “oximeter” хэмээх төхөөрөмж байдаг. Харин Apple-ийн шинэ бугуйн цаг нь уг төхөөрөмжийг өөртөө багтаасан юм байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн мэдээллээр эрүүл хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 95-100 хувьтай байдаг. Харин 90-ээс бага хувьтай бол амь насанд аюултай түвшинд хүрснийг харуулж байгаа дохио аж.

 

Зарим Covid-19 өвчтөнүүдийн энэ үзүүлэлт 50-аас бага хувь хүртэл буурсан байсныг эмч нар мэдээлсэн байна.

Хэрвээ энэ үзүүлэлт 99 хувьтай гарч байвал тухайн хүний судсаар гүйж буй цусан дахь эсүүдийн нэг хувь нь хүчилтөрөгчгүй болсон гэсэн үг юм.

Гэхдээ шинэ Apple Watch дангаараа коронавирусийн халдварыг баттай илрүүлэгч болж чадахгүйг мэргэжилтнүүд бас анхааруулжээ. Учир нь зөвхөн Covid-19 өвчин цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаггүй, уушгины өөр бусад өвчнүүд ч ийм нөлөө үзүүлдэг гэнэ

Эх сурвалж: CNET

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?