Б.ЭНХБАТ: Ч.МӨНХБАЯР НАРЫГ БАРЬЖ БАЙЦААЖ БАЙГАА НЬ...

2020-10-01  

" Resist China " буюу "Хятадыг сөр" хэмээх эсэргүүцлийн даваагаа дэлхийн олон оронд нэгэн зэрэг өрнөж буй. Дэлхийн олон оронд амьдарч суурьшиж буй Монгол, уйгар, түвд үндэстэн, тэдэн дээр Хонконг, тайваний иргэд нэгдэж энэ эсэргүүцлийн арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулж байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрт ч Тусгаар Монголын цөөнгүй иргэд өвөр Монголд соёлын өвийг нухчин дарах үйл явдлыг тэвчихгүй гэдгээ илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал хийсэн. Монгол хэл бичгээ хамгаалах зорилгоор Хятадад тэмцэж буй өвөр Монголчуудаа дэмжих, ийнхүү дэмжиж байгаагаа олон улс, дэлхий нийтэд харуулах зорилгоор тайван цуглааныг хийсэн. Үүнийг зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байж магад. Ямар ч гэсэн манай хөдөлгөөний Ч.Мөнхбаяр тэргүүтэй хэд хэдэн хүнийг Цагдаагийн байгууллагаас баривчлан, байцаалт авч эхэлсэн гэж Эрс Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Энхбат Control.mn сайтад тодруулга өглөө.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?