ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 20 258 ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ

2020-10-15  

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн нийт 20 258 иргэний саналын хуудсыг өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулжээ. 

Тодруулбал, орон нутагт 16 511, нийслэлд 3 747 иргэний саналыг авсан байна. Сонгуулийн тухай хуульд, санал авах байранд хүрэлцэн очих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн саналыг санал хураахын  өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахаар заасан байдаг. Энэ дагуу зөөврийн санал хураалтыг өчигдөр 07.00 -20.00 цагт явуулсан. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг дахь иргэдийн саналын хуудсыг өнөөдөр 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэлмэгц ажиглагч нарт танилцуулан задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?