САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО E-MONGOLIA-Д НЭГДЛЭЭ

2020-10-16  

Санхүүгийн зохицуулах хороо үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгдлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Санхүүгийн зохицуулах хороо үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгдсэнээр банкнаас бусад санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээл, даатгалын салбар, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг цахимжуулах боломжтой. Ингэснээр Хороо болон зохицуулалттай байгууллагын ажил, үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү ойртох, нээлттэй болох, иргэдийн санхүүгийн хүртээмж нэмэгдэх юм. Тэр тусмаа техник технологи өндөр хөгжиж байгаа энэ үед санхүүгийн салбарыг шинэ шатанд хүргэх, илүү хялбар, түргэн шуурхай болгох, сэндбокс орчныг хөгжүүлэх үйлчилгээ илүү хүртээмжтэй болно. Мөн цахим гарын үсэгт үндэслэн хадгаламж, зээл, барьцаа, даатгал гээд санхүүгийн харилцааг зохицуулдаг олон гэрээг цахимаар хийх боломж бүрдэх юм.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хамтран хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, банкнаас бусад санхүүгийн салбарыг цахимжуулах нь энэ санамж бичгийн зорилго юм. Тодруулбал, банкнаас бусад санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд гаргадаг лавлагаа, тодорхойлолт, бусад холбогдох үйлчилгээг  төрийн үйлчилгээний цахим машин (ТҮЦ машин), төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас авах, зохицуулалтын байгууллагын төлбөр тооцоо бүхий үйлчилгээг уг системээр үзүүлэх, үнэт цаасны зах зээл, арилжааг цахимжуулах, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай юм.

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?