ӨНГӨ МӨН ЧАНАРЫН ЯЛГААГ ТАНЬСАН УЛС ТӨРЧ БАЙСАН, БАТЧИМЭГ

2020-10-18  

  Хүнийг таних хялбар биш. Гэхдээ хамгийн богино хугацаанд таних хамгийн хялбар бөгөөд шилдэг арга бол тэр хүнд эрх мэдэл олгоод, мөнгө өгөөд үз гэдэг. Мөнгөтэй, эрх мэдэлтэй болохоороо мөн чанар нь илэрдэг гэдэг. Үнэндээ ч УИХ-д сонгогдохоороо хүмүүс өөрчлөгддөг. Бүр танигдахаа больдог. Бүр үзэл бодол байр сууринаасаа урвадаг. Ингэж хувирч урваж байсан гишүүдийн нэг бол Р.Бурмаа. " Сонгогчдын боловсролын төв"-ийн тэргүүн гэгдгээрээ алдаршсан, сонгогчдын эрх ашгийг хамгаална гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр томилогдож, сүүлд УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар сонгогчдын эрх ашгийг хөсөрдүүлсэн Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг удирдсан. Сонгогчдын эрх ашгийг дээдлэх биш, тэдний эрх ашгийг бүрэн хөсөрдүүлсэн ийм улс төрч болж хувирсан. Батчимэг бол Бурмаагаас ялгаатай нь үзэл бодолдоо тууштай байж чадсан. Тэр ард иргэдээ хохироосон хууль батлахад оролцоогүй. Тэр харин ч Ардчиллын ололтыг улам бэхжүүлэх агуулга бүхий " Хэвлэлийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулахын төлөө зүтгэж байсныг сайн санаж байна.

  Энэ хуулийн санаачлагч нь тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг Батчимэг гишүүн өөрөө удирдахад нь оролцсоноо сайн санаж байна.

- Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхийг бүх талаар хамгаалах, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах, лицензийг нь хураах оролдлого гаргасан төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох , өндөр албан тушаалтаны гэмт хэргийн чанартай үйлдлийг чөлөөтэй нийтлэх, үүний төлөө хариуцлага үл үүрэх, мэдээллийн эх сурвалжаа далдлан нууцлах эрхийг хуулиар баталгаажуулах агуулга бүхий энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан.

  Маш чухал хууль байсан. Харамсалтай нь эрх мэдэлтнүүдийн дэмжлэгийг авч чадалгүй өнгөрсөн. Хэдийгээр энэ хуулийг батлуулж чадаагүй ч, ийм хуулийг батлуулахын төлөө зүтгэж байсан нь сэтгэлд үлдсэн байна. Энэ хууль батлагдсан бол өнөөдрийн дураар авирлаж буй авилга, албан тушаалын гэмт хэргийг тодорхой хэмжээгээр хазаарлаж, хумьж чадах байсан гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Ийм л зүйл, үзэл санааны төлөө төлөө тэр оюун ухаанаа дайчилж байсан нь хангалттай. Батчимэг бол өнгө мөн чанарыг ялгаж чаддаг төрийн түшээ байсан. Нас барсныг нь сонсоод харамсав. Үйлийг нь үргэлжлүүлэх хүн олдоосой гэж хүсэмжилнэ.

Комментатор Ц. ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?