БОГД ХАН УУЛЫН ХИШИГ БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2020-10-19  

  14 дэх жилдээ зохиогдсон Богд Хан уулын Хишиг" улс, аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдаанд улсын харцага Хангай түрүүллээ. Тэрбээр долоогийн даваанд нутаг нэгт, цол ижил Бат-Өлзийг, наймын даваанд Дорноговь аймгийн хурц арслан Мөнхбаатарыг хөмрөх мэтээр давж, Богд Хан Уулын Хишиг барилдаанд түрүүллээ. Үзүүрлэсэн аймгийн хурц арслан Мөнхбаатарыг долоогийн даваанд улсын заан Бадарч амласан. Бадарч заан хөмрөх барьц авч, хутгаж яваад гарын барьцаа алдаж, өөрөө дор нь унаснаар Мөнхбаатар арслан давсан. Үзүүр түрүүний барилдаанд аймгийн хурц арслан шийдэмгий барилдаж, арал бяраа ашиглан Хангай арслангийн араар мордож түрсэн чангарч, Хангай өндөр арлаа ашиглан, хөл дээрээ эргэсэн, хутгааг нь хөмрөөд болгон шилжүүлэн Мөнхбаатаар арслан давав. Үзүүр, түрүүний харцага, арслан хоёул Адияхүү начины шавь нар юм байна.

Наадмаас хойш Хангай харцага бага зэрэг шуугдсан харагдав.

Мөнхбаатар 2017 онд Говьсүмбэр аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ.

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?