ЗХУ ЭЗЭНТ ГҮРЭН БАЙЖ ЧАДСАН УУ?

2020-10-19  

  Хаант Оросын туурин дээр 1917 онд Октябрийн хувьсгалаар бий болсон Зөвлөлт засаг үнэн хэрэгтээ Эзэнт гүрэн байгуулж чадаагүй. Тэгэх боломж ч байгаагүй. Эзэнт гүрэн болох боломжгүй гол шалтгаан нь Коммунист үзэл суртал, Зөвлөлт засгаас бусад үндэстэн, ястанд хандан явуулсан хүчирхийллийн бодлоготой холбоотой юм. Тэгвэл Зөвлөлт засгаас бусад үндэстэн, ястны тухайд ямар бодлого явуулж байв? Зөвлөлтийн нутаг дэвсгэрт болон хөрш зэргэлдээ суурьшин амьдарч байсан солонгос, герман, польш, латви, чечень, ингуш, балкан, халимаг, украин, белорусь, молдав, гүрж зэрэг үндэстэн, ястан, угсаатны эсрэг олон удаагийн томоохон хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхах улс төрийн операцийг Зөвлөлт засаг 1930-аад оноос эхлэн өрнүүлсэн явдал нь дөнгөж шинэ тутам байгуулагдсан Зөвлөлт засаг эцэстээ задран унах шалтгааныхаа үрийг өөрөө тарьсан хэрэг байв.

  ЗХУ-ын ДЯЯ-ны Ардын комиссарын 1937 оны долоон сарын 25-ны өдрийн 00439 тоот тушаалаар батлан хамгаалах салбарт ажиллаж байсан 65-68.000 герман хүнийг баривчилж, 55 005 хүнд шүүхээр ял оноож, 41 898 хүнийг буудан хороож, 13 107 хүнийг цөлсөн байдаг. Мөн Алс Дорнодод суурьшсан солонгосчуудыг Дундад Ази руу албадан шилжүүлж, 143 000 польш хүнийг баривчилсны 111 000-ыг буудан хороосон, 4000 гаруй чех, словак иргэнийг хороож, герман, халимаг, польш, украин, литва, чечень, ингуш, карачаев, балкан зэрэг олон үндэстэн, ястанг интернационалч үзэлтэй болж жүжиглэсэн, урвасан гэх шалтгаанаар алс хязгаарт цөлсөн байдаг. Суурьшин амьдарч байсан иргэдээс гадна ЗХУ-д цагаачилсан, дүрвэж очсон хүмүүсийн хувь заяа ч хүнд байжээ. Сталины үед Германаас улс төрийн орогнол эрж ирсэн герман, австричуудыг Германы талд хүлээлгэн өгчээ.

  Австрийн иргэн, 1931 оноос хойш Москвад амьдарч байсан хөгжимчин Г.Гаускаг 1937 онд баривчилж, Таганы шоронд хориод шүүх үндэслэл байхгүйн учир Гестапогийнханд шилжүүлсэн. Тэнд түүнийг фашизмын эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр яллажээ. Зөвлөлтөд суурьшуулсан испани хүмүүсийн ахуй байдал туйлын өрөвдөлтэй байсныг Ардын комиссар Меркуловын бичсэн захидал тодорхой илтгэнэ. Тэрээр “Байр байхгүй учраас испаничуудыг хүйтэн чийгтэй нийтийн байранд олноор байрлуулж, Кокардад гэхэд 2 ам.метр талбайтай өрөөнд 2 хүн, 12 ам.метр талбайтай өрөөнд 6 хүн оруулжээ. Халдварт өвчин дэгдсэний улмаас өнгөрсөн өвөл 26 хүн нас барж, шар өвчин газар авав …” гэжээ. Меркуловын уг тайланд “... Зөвлөлтөд ирээд бид өлсөж байна. Өөр оронд очсон бол өлсөхгүй, зүдрэхгүй нь лав. Эндхийн ажилчид хөрөнгөтөн, орны ажилчдаас дор нөхцөлд амьдарч байна” гэх Гарсия Сан-Ганселогийн захиа тэргүүтэй хувь хүмүүсийн захиа, тэмдэглэлийг эшилсэн байдаг. Испани улсын гарамгай жанжин В.Гонсалее дайны үед Кокандад байхдаа маш их өлсөж байснаа ч дурссан нь бий.

  Москвагийн испаничуудын хувьд Коканд гэх үг айдас, аймшигтай адилхан утгатай сонсогдох. Нутгийн узбекүүдийн харцан дор сөхөрч явснаа испаничууд үеийн үед мартахгүй. Кампесино сөхрөхийг хүссэнгүй. Түүний охин Виктория Кравченко “Дүрвэгсэд өлссөндөө золбин нохдыг барьж иддэг байлаа. Өлсөж туйлдсан хүмүүс хэд хэдээрээ нийлэн байж Дундад Азийн том хоньч нохойг арай гэж барина. Аав тэгэхэд ээжийг өл залгуулан аварч билээ. Ээж өлбөрч үхэхийн даваан дээр байсан сан. Аав их том биетэй нохойг барьсан” хэмээн дурссан байв.

  Зөвлөлтийн хорих ангиас гадаад руу зугтсан Кампенсино энд байсан үеийнхээ тухай Би боолчлолыг сонгосон хэмээх дурдатгал бичсэн гээд энэ бүхний эцэст Зөвлөлтийн түүхэнд тус улсын нутаг дэвсгэрт оршин сууж асан орос, жүүд, герман, балт, хасаг, буриад, украин, белорусь, молдав, гүрж, халимаг гээд бүхий л үндэстэн ястнууд сая саяараа Америк, Афганистан руу хүртэл зугтаж, дүрвэж байсан талаар Оросын түүхч Евгений Трифонов “Зөвлөлт-Монгол: далд түүх” бүтээлдээ баримт нотолгоотой өгүүлдэг. Зөвлөлт засаг оршин тогтнох хугацаандаа системийн хэмжээнд олон үндэстэн, ястанг хамруулсан интернационалч үзэл суртлын туршилтыг хийсэн боловч гарал үүсэл, шашин, хэл, өв соёл, түүх, үнэт зүйл, зан заншил, уламжлалаар нэгдсэн үндэстэн, ястанг коммунизмын онолын дагуу өөрчилж эс чадсан юм. Орост нүглийн нүдийг гурилаар хуурахыг "Потeмкины тосгод" гэж хэлдэг. Тэгвэл ЗХУ бол Эзэнт гүрэн биш, үнэн хэрэгтээ "Потeмкины тосгон" байсан юм.

Д.ОРОСОО ( хуульч)
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
:Romin ezent guren shig aguu bailaa,delhii shees alddag bailaa 2020-10-20
:Davarsan horhoi ****vijnuudig sain ****daj baih yostoi bsn yum 2020-10-20
zochin:70 jiliin nastai ezent guren gej u baihav dee, door hayhad 100 jiliin nastai baij l tiim hemjeend ochno, zugeer l sotsializm kommunizm nereer olon hunii tarhiig ugaasan huchirhiilel daranguilliin on jiluud baisan um. 2020-10-20
миний нэр:коммунизмын онолд хэлмэгдүүлнэ эсвэл ёс заншилыг нь устгана гэж байдаггүй юм шүү.ер нь ямарч измд тийм юм байдаггүй.лалын шашинд ч гэсэн **** **** гэсэн сургааль байдаггүй гэдэгт итгэлтэй байна 2020-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?