АПУ КОМПАНИЙН ЭЗЭД ХЭРЭГЛЭГЧДИЙГ ДЭНДҮҮ ШУЛЖ БАЙНА

2020-10-19  

АПУ компани Монголын хамгийн том, ус, ундаа, пиво, архины ууган үйлдвэр. Энэ компани хоёр жилийн өмнөөс Спирт бал бурмыг нэгтгэснээр Монголын үндэсний Монополь компани болтлоо өргөжсөн. Тэр цагаас хойш тус компани салбартаа өрсөлдөгчгүй болсон. Өрсөлдөгчгүй болсныгоо үнэ ханшаа өөрийн дураар хөдөлгөх эрх гэж тус компанийнхан эндүүрсэн бололтой. Тус компани бүтээгдэхүүнийхээ үнийг жилээр биш сар сараар нэмж байна. Ганцхан Тэрэлж ундаагаар жишээ татья. Эмийн ургамлаар найруулдаг энэ ундааг үйлдвэрлэхийг хориглох ч санал тухайн үед гарч байсныг санаж байна.

  Тэрэлж ундаа нь Оросын "Байкал" ундаатай амт шимээрээ төстэй гэдгээрээ хэрэглэгчдэд таалагдаж байсан үе бий. Монголын зах зээлд удаж буй "Тэрэлж" ундаа анх ямар үнэтэй байсныг хэрэглэгчид мартаагүй байх. 400 төгрөгөөс эхэлж байсан гэж санана. Энэ ундааг анхнаас нь хэрэглэгчийн хувьд үнийг нь тод санаж байна. Орост оюутан байх цагаас "Байкал" ундааг ууж дассантай холбоотой байх. Түүнтэй адил ундаа Монголд гарсанд талархсан. Ундааны үнэ жилээс жилд бага багаар өсөж байснаа сүүлийн 2 жилд огцом нэмэгдлээ. 2016 онд л 800 төг, 2018 онд 1200 төг байсан бол 2020 онд 2650 төг болтлоо нэмэгдсэн болохыг баримтаар үзүүлэв. 1200 төгрөгөөс 2650 төг болгоно гэдэг бол даруй 220 хувь буюу 2 дахин үнээ өсгөсөн гэсэн үг. Өмнө нь хоёр Тэрэлж ундаа авдаг үнийн дүнгээр одоо нэгийг ч хүчрэхгүй гэсэн тооцоо.

  АПУ-гийн эздэд энэ үнэ бага, нэмж өсгөх ёстой мэт ч санагдаж байж магад. Үндэсний Ууган АПУ үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг дэндүү дураар нь өсгөж буй ганцхан жишээг дурдлаа. АПУ компани бол Монголын хамгийн үр ашиг өндөртэй ажилладаг компанийн нэг. Тэд архи, пивоны зах зээлд монополь. Долларын үнэ, цахилгааны үнэ 2 дахин нэмэгдээгүй байхад барааны үнээ огцом хоёр дахин нэмж болох уу? Хэрэглэгчдийг дэндүү ихээр шулахыг санаархаж байна биш үү?!, АПУ-гийн ЭЗЭД ЭЭ?? Санал нэгдэж байвал, АПУ-гийн эзэд, тэр дундаа Батсайханыг хартал шэйр хийхийг монголчуудаасаа хүсье.

Ц.ЭНХБАТ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?