ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ТЭРГҮҮТЭЙ БУРХАН ШАШИНЫ 124 ХИЙДИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

2020-11-05  

 

  Монголын эдийн засаг сөхөрсөн. Тун удахгүй Монголын төр -засаг төрийн албан хаагчдын цалинг ч тавихад хүндрэл үүснэ гэдгийг Р.Амаржаргал нарын эдийн засагчид зунаас хойш сануулсан нь биелэхэд ойртжээ. Улсын орлого үлэмж хэмжээгээр тасарчээ. Хаанаас орлого оруулж, хэрхэн цалингаа тавих гэдэг Монгол төрийн толгойны " өвчин" болж эхэлснийг нуух аргагүй болсон байна. Үүний нэг илрэл нь, Сангийн Яам, Татварын ерөнхий газар Монголын хувийн хэвшлийг " чангалж" буй үйлдэл юм. Татвараа төлөөгүй хувийн хэвшлийн компаниудыг том, жижиг гэж ялгалгүйгээр хавтгайруулан дансыг нь хааж орхилоо. Бизнес эрхлэгчид үүнийг биеэрээ мэдэрч, туулж буй учир илүү дутуу тайлбар хийх шаардлагагүй. 

  Татвараа гүйцэд төлж чадахгүй нөхцөлтэй тулгарах үе байсан. Гэхдээ л төлөлтийн хуваариа хоёр талаасаа нарийвчлан тогтоод, графикийн дагуу татвараа бага багаар гүйцээн төлж, хүнд байдлыг даван туулж о байсан туршлага бий. Өнөөдрийнх шиг Монголын төрөөс хувийн хэвшлийн компаниудын дансыг шууд хааж байсан тохиолдол байхгүй гэж Монголын Барилгын тэргүүлэх компанийн ерөнхий захирал( Нэр хүндийг нь хамгаалж, нэрийг нь нууцлав) Control.mn сайт руу холбогдон учирлалаа.

  Дансаа хаалгасан хувийн компаниуд давхар данс нээж байх шиг байна. Ийм л байдал руу төр хүчээр түлхэж байна гэж нэгэн судлаач байдлыг дүгнэлээ.

  Орлого буурч, төсөв тасарч байна. Татвараас зугтаж зайлсхийж болохгүй. Бүрэн өгч чадахгүй ч, тайлангаа гаргаж, түүндээ оногдох татвар төлөх л ёстой гэж УИХ-ын нэрээ ил гаргахыг үл хүссэн гишүүн хэллээ. 

Харин бизнесийнхний эрх ашгийг хамгаалах зорилго бүхий Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын бизнесийн зөвлөл дээрх үүсээд буй асуудлаар одоохондоо байр сууриа илэрхийлээгүй байна. Үнэндээ зээлгүй компани Монголд ховор. Үйл ажиллагаагаа чадан ядан залгуулж буй хувийн хэвшил бол Монголын хөгжлийг чирэлцэж, ачаанаас нь таталцаж буй нь үнэн. Гэтэл хувийн хэвшилд Монголын төр хатуурхаж эхэллээ. Ковид-19 -өөс үүдэн Монголын томоохон компаниуд хүндэрсэн. Цалингаа ч гүйцэд тавьж чадахаа болиод удаж байна. Нөөц байгаа нэг нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн байдалтай , ёстой л үлгэн салган л тогтнож байна. Хөнгөн үйлдвэр ч, үйлчилгээний салбар ч санхүүгийн хүнд цохилтод өртсөн. Хамгийн үр ашигтай ажиллаж ирсэн "Цагаан алт" буюу ноолуурын компаниудын дийлэнх нь дампуурлын ирмэгт тулсан. Аргагүйн эрхэнд худалдаанд гаргахаар зэхэж нөөцөлсөн бүтээгдэхүүнээрээ л ажилчдынхаа цалинг тавьж аргалж, торгоож байна гэж тус салбарынхан учирлаж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз бол хэвлэл мэдээллийн салбар дахь хамгийн нүсэр нь. Тэр утгаар нь үндэсний том компаниудын эгнээнд зэрэгцүүлж болно. Санхүүгийн хүндрэлээс үүдэж бүх ажилчдынхаа цалинг 20 хувь буулгасны төлөө дарга нь өөрөө огцорлоо. Том компаниуд сөхөрч буйн тод жишээ энэ мөн.

Тэгэж байтал мөрөөрөө ажиллаж буй шашины төв, байгууллагуудыг ч Монголын төр оролдож эхлэв. Тэнд ч бас олон зуун лам хувраг төрийн оролцоо дэмжлэггүйгээр үйл ажиллагаагаа урагшлуулж, Монгол түмэндээ уламжлалт шашин, оюун санааны үйлчилгээг үзүүлж буй. Тэгвэл тэднийг ч бас оролдож, шоргоолжны үүрийг эвдэх хортой санааг Монголын төр сэдсэн байна. Монголчуудын шүтэж ирсэн буддын шашины төв байгууллага болох Гандантэгчинлэн төв хийдийн үйл ажиллагааг бусад 123 сүм хийдийн хамт түдгэлзүүлэх шийдвэрийг Монголын төрөөс гаргалаа.

Үйл ажиллагааг нь түдгэлзүүлнэ гэдэг бол хоосон үг биш. Хаах, үүдийг нь барихын өмнөх дохио гэж ойлгож болно. Буддын, мусульманы, Христосын зэрэг 124 сүм хийд, шашины төв, байгууллагын үйл ажиллагааг хоморголон түдгэлзүүлэх шийдвэр гаргаж буй нь ямар үр дагаварт хүргэж болохыг албан тушаалтнууд төсөөлж байгаа болов уу? Үүнийг Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл анхааралдаа авах ёстой. Үр дагавар нь юунд хүргэх бол?

Шууд утгаараа, Үндсэн хуулиар Монголын ард иргэдэд олгогдсон шүтэн бишрэх эрхэнд халдлаа. Монголчуудын оюун санааг хязгаарлах, хөндлөнгөөс халдах зэрэг бүдүүлэг үйлдэл хийж байна, Монголын төр. Ийм л үйл явц Монголын нийгэмд өрнөж байх юм.

Би буддын шашин шүтдэг монгол хүн. Шаардлагатай үедээ Төв Гандан болон ойрхон орших сүм хийд, сайн мэдэх лам багш дээрээ очиж ном айлдуулдаг. Үүнийгээ төрөөр, төрийн албан хаагчаар заалгаж ирээгүй. Цаашид ч заалгахгүй.

Энэ миний итгэл үнэмшил. Тиймээс Төв Гандантэгчинлэн хийд, түүнтэй хамт өөр өөр шашины урсгал бүхий 124 сүм хийдийн үйл ажиллагааг хоморголон түдгэлзүүлэх шийдвэрийг олж үзээд цочирдлоо.

1993 онд анх баталсан Монгол Улсын Төр, Сүм Хийдийн Харилцааны тухай хуулийн 3-ийн 2-д " Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн заалтад харшлах болж байна. Шашины байгууллага нь онцгой. Шинээр үүсэх шашины байгууллагын эрхийг тухайн орон нутгийн ИТХ-аас олгохыг хуульчилсан. Тэгвэл одоогийн үйл ажиллагаа явуулж буй 124 шашины байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлж буйн далд санаа юу вэ? гэдгийг сайтар ухаж төнхөх, улбаалах үр дагавар, хор холбогдлыг ч тооцох хэрэгтэй.

Төв Гандантэгчинлэн хийдийн эрхийг түдгэлзүүлэх ямар ч шаардлага байхгүй. Дөнгөж л хэдхэн сарын өмнө буюу 2020 оны 4-р сарын 23 -ны өдөр Гандантэгчинлэн төв хийдийн гэрчилгээг шинэчлэн "Хугацаагүй " гэсэн тодотголтойгоор олгосон байдаг. Гэтэл ямар учраас энэ эрхийг түдгэлзүүлэх болов? Гандантэгчинлэн хийд бол төв хийд. Түүний хамт түдгэлзүүлэх жагсаалтад хамрагдсан зуу гаруй хийд бий. Том жижиг байж болно. Гэхдээ л Хийд л бол хийд. Ард иргэдэд шашны зан үйл, сэтгэл зүй, ухамсар, оюун санааны үйлчилгээ л үзүүлдэг байгууллага. Оюун санаа бол маш эмзэг. Ийм эмзэг асуудлаар Төр шийдвэр гаргахдаа тун болгоомжтой хандах шаардлагатай. Энэ асуудал буруу тийш эргэвэл, сүсэгтэн олон, шашины зүтгэлтэн, байгууллагын зүгээс ихээхэн эсэргүүцэл, зөрчилтэй тулгарахыг үгүйсгэх аргагүй.

Ийм асуудалд мэргэжлийн хяналтын нэг байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хөнгөн хуумгай шийдвэр гаргах нь галаар наадахтай ижил бус уу? Шашины байгууллага, төв, хийдийг хавтгайруулан түдгэлзүүлэх нь үндэснийхээ компаниудын дансыг хоморголон хаахаас ч илүү хор уршигтай үр дагавар дагуулна гэж харж байна.

 

Комментатор Ц.ЭНХБАТ

 
 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монгол хүн:өөрсдийнхөө оруулж ирсэн хүний тархи угаадаг гаж шашны байгууллагуудынхаа ү/аж-л зогсоо, бид ш/шашин шүтэж ирсэн монгол хүмүүс тиймээс гандантэгчилэн хийдийн ү/а-г зогсоохыг эсэргүүцэж байна, ард бид үндсэн хуулиар олгогдсон ш/шүтэх эрхээ эдлэх эрхтэй гэж бодож байна ,та нар тэр оруулж ирээд байгаа хятадуудаа л яха гэж байгаагаа ард түмэнд ил тодоор хариул 2020-11-06
Энгүүн:одоогийн Монгол төрийн эдийн засгийн удирдлагын гажсан тогтолцоо ингэж байгаад 1 дэлбэ үсэрвэл л шинэчлэгдэнэ дээ. 2020-11-06
Иргэн.:Тэгэхлээр хэн баярлаад дэвхцээд байна вэ? Мэдээж, эдийн засаг санхүү хүнд байгаа л даа. Ямар ч нам , хэн толгойлсон энэ бол адилхан эдийн засаг санхүү унана. гэтэл баярлаад байхын хэрэггүй байхаа. 2020-11-06
njut;:Улс орны хөгжилд тал тоосго өргөж тавиагүй,олон нийтийг хамарсан хот тохижолтын ажилд огт гар бие оролцдгүй,нийгмийн тустай хөдөлмөрийн гадна үлддэг,иргэдийг мунхруулан халаасыг нь хоослогч шашны сүм хийдүүдийн үйл ажил****аг зогсооход юу нь буруу билээ,архи ууж согтуурах,хүн алж хүрээ т****аа л зарим нөхөд больчихвол сүм хийдтэй хийдгүй нийгмийн амьдрал явдгаараа л явна,гуравхан сая хүнтэй байж зуу гаран сүм хийдээр элэнцгээ хийхэв,ёстой л муу эрд халдага дараа гэгчийн үлгэр болсон байна шүүдээ,харин иргэн хувь хүн сүсэглэх нь чөлөөтэй хэрэг 2020-11-06
Зочин:Гадагшаа гаргаж буй баялаг, ардын төлсөн татвар хаашаа орчихдог юм бэ. 2020-11-07
Иргэн:Гадны шашинг хаах нь зөв.монголчууд Буддын шашин шүтдэг хүмүүс.гадны маш олон харгис шашины байгуул**** Монголд орж ирээд үйл ажил****а явуулж байна.төр засаг байгаа бол хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй.энд маш цөөхөн улс хамаарагдаж байгаа.нэг их эрх чөлөө яриад хэрэггүй.сонгуульд ялагдана гэж айх хэрэггүй намууд минь 2020-11-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?