МАН ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн нам ялсан аймгийн дарга нараа бүгдийг томилсон ч, АН-ын ялалт байгуулсан зарим аймгийн дарга нарын томилгоог зориуд удаашруулж байна. Тэд саяхан Архангай аймгийн засаг дарга Золжаргалыг томилсон боловч, үлдсэн Увс, Хөвсгөл, Дундговь аймгийн засаг дарга нарыг томилолгүй зориуд " уяж" байна. Тухайлбал, Дундговь аймагт АН үнэмлэхүй ялалт байгуулж, ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 -ыг нь АН авсан.
Дундговь аймгийн ИТХ анхдугаар хурлаас аймгийн Засаг даргад Цагаанхүүгийн Мөнхбатыг нэр дэвшүүлж батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээс хойш 20 хоносон байна. Томилгоо удааширснаас төрийн алба шат шатандаа эзэнгүйдэж байна. Удирдлага эзэнгүйднэ гэдэг бол ажил цалгардана гэсэн үг. Ийм нөхцөл байдал Дундговь, Хөвсгөл, Увс аймагт үүсжээ. Орон нутагт цаг алдалгүй, ажлыг цалгардуулалгүй шийдвэрлэх асуудал шил шилээ даран эзнээ хүлээж байна. Өнгөрсөн жил орон даяар, тэр дундаа Дундговь аймгийн нийт нутагт зуншлага оройтсон, баруун талын хэд хэдэн сумын нутаг бүхэлдээ ган гачигтай байснаас малчид өнтэй нутаг бэлчээр хайн Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгийн нутаг хүрч өвөлжиж байна. Улс орон даяар цар тахалтай тэмцэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Ийм онцгой үед аймгийн дарга нарын томилгоог хойшлуулах хүсэл сонирхол ерөнхий сайд У.Хүрэлсүхэд байна гэж итгэхийг хүсэхгүй байна. Зөвхөн Дундговь аймгийн Засаг дарга батламжлагдаагүйгээс үүдэж, энэ бүрэн эрхийн дөрвөн жилд ажиллах 15 сумын Засаг дарга, 68 багийн Засаг даргын томилгоо хүлээгдэж, тэр хэмжээгээр тус аймагт засаглал шат шатандаа эзгүйрчээ. Цас ихээр унаж цаг агаар хүйтэрсэн, малчдын нөхцөл хүндэрсэн, дээр нь цар тахлын хорио цээр тогтоосон энэ эгзэгтэй цаг үед улс төр хийхээ, намаа хамгаалахаа хоёрдугаар эгнээнд тавьж , ард иргэдээ нэгдүгээрт тавихыг МАН-ын дарга , Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Дундговийн ард иргэд, сонгогчид шаардах, хүсэхийг хослуулан нэхэж байгаа аж. Дундговь аймгаас сонгогдсон Сү.Батболд, Мөнхцэцэг, Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар нар ч анхааралдаа авах цаг болжээ. Аймгийн засаг даргын томилгоог зориуд удаашруулж, улс төржүүлж байна гэж дундговьчууд үзэж байна.
Тухайлбал, бүрэн эрх нь дууссан засаг дарга ( Дундговь) О.Бат-Эрдэнэ Дундговь аймгийн МАН олонхи болсон 6 сумын заримыг буюу Өлзийт, Гурвансайхан, Өндөршил сумын Засаг дарга нарыг батламжилж амжжээ. Намынхаа томилгоог хийж амжуулахын тулд Аймгийн Засаг даргыг гацаагаад байгаа юм байна гэж Дундговь аймгийн АН-ын дэмжигчид дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Энэхүү улс төржсөн, намчирхсан үйлдлээс болж байгаль, цаг агаар, цар тахалын хүнд хэцүү нөхцөлд байгаа Дундговь аймаг, 47000 ард иргэд, малчдын эрх ашиг нөхөж болшгүйгээр хохирвол хариуцлагыг тэдгээр аймгаас сонгогдсон гишүүд, ерөнхий сайд У.Хүрэлсүх Та хүлээх үү? гэж эрх ашиг нь хохирсон Дундговьчууд асууж байгааг