МОЛОМ ГУАЙ БОЛ ТУЙЛЫН ЗОРИМОГ, ШИЙДЭМГИЙ ХҮН БАЙСАН

2020-11-26  

  Миний бие 1989 онд Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тухайн үед холбоо маань ерөнхийлөгчөө хаоааран сонгоогүй байсан үе. Тэгээд ерөнхийлөгчийн эрэл сурал гарсан. Гэтэл Цэндийн Молом гэж мундаг хүн бий, та нарт тус нэмэр болж чадна гэж олон хүнээс дуулж, Молом гуайг зорин очсон. Тухайн үед Молом гуай Худалдаа Үйлдвэрийн Яамны орлогч сайдаар ажиллаж байв. Би УБДС-д багшаар ажилладаг, холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг аваад удаагүй тухайгаа хэлж, ерөнхийлөгчөөр ажиллаж өгөөч гэх хүсэлтийг теннисчидийнхээ өмнөөс илэрхийлсэн. Молом гуай ч татгалзалгүй хүлээж авснаар бид хамтран ажилласан.
  Богино хугацаанд ажиллахдаа их зүйлийг сурсан. Тун шийдэмгий зан чанартай. Ажил хэрэгч. Асуудлыг газар дээр нь шийдэх чадвар нь миний сэтгэлд их нийцэж байлаа. 1990 онд Хятад, Монголын тамирчид хамтарсан бэлтгэл цугларалтанд гарах болсон шийдвэрийг Монголын Биеийн Тамир Спортын Хорооноос холбоонд ирүүлсэн. Монголын ширээний теннисний баг тамирчид дасгалжуулагчдын хамт Хятад улсад хамтарсан бэлтгэл хийх тухай юм. Зардал мөнгө нь цаанаасаа. Харин холбооны зүгээс тамирчид, дасгалжуулагчдын нэрийг гаргаж ёстой байлаа. Бид чаддаггүй ээ. Тухайн үед Хятадад явах ширээний теннисний багийн бүрэлдэхүүнийг сонгох гэж их зовсон. Маш их хүндрэл учирсан. Хоёр ч удаа бид өөрсдөө хуралдаад шийдэлд хүрч чадаагүй.   Харин гурав дахь удаагийн хуралд Молом ерөнхийлөгч оролцсоноор энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадсан. Тэр цагаас, Молом гуайн оролцсон анхны хурлаас л Молом гуайн зарчимч хатуу, шулуун шударга, хэлэх үг нь хүнд зөвөөр хүрч чаддаг чадварлаг төрийн зүтгэлт хүн гэдгийг бид бүгд биширч, мэддэг болсон билээ. Энэ томилолт, хамтарсан сургалтын дараа материаллаг баазаа дээшлүүлэх сайхан боломж нээгдсэн.
  1990 онд ӨМӨЗО-ны хил худалдааны гэрээ хэлэлцээрээр хоёр вагон ширээний теннисний ширээ болон хэрэглэл Эрээнд ирсэн. Энэ материалын захиалгыг аиасарын дараа нөгөө хоёр вагон дүүрэн бараа ирснийг дуулаад хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Харамсалтай нь төлбөрийг нь цаг хугацаанд нь хийж чадаагүй учраас бараагаа авч чадаагүй. Холбоо төлбөрийн хийх чадамжгүй байсан учир Эрээнд ирсэн бараа буцаан татагдсан байдаг. Захиалгыг спортын мастер Амарсанаа ах бид хоёр хичээж хийсэн. Түүнийг авч чадаагүйдээ одоо ч харамсдаг. Молом гуайтай бид удаан ажиллаж чадаагүй.
 1991 онд Герман Улсад Элчин зөвлөхөөр томилогдон Молом гуай томилогдон явснаар МШТХ Санзайн Ганбат гэх шинэ ерөнхийлөгчтэй учирсан түүхтэй. Гэвч Молом гуай теннисчидээ дэмжсээр ирсэн. 1993 онд Бельги улсын Хасселт хотод 19 хүртэлх насны Өсвөр Залуучуудын Олон Улсын тэмцээнд хүүхдүүдээ авч явахаар болдог юм. УБ-Москва- Варшав-Берлин гээд 7 хоног хоног вагоноор явлаа. Бид Бельги рүү нэвтрэх визгүй, Берлингээс цааш явах эрхгүй Германд оччихсон байв. Молом гуайгаа Берлинд байгааг Монголоос сураг гаргаад зориг гаргаад мордсон нь энэ. Тэр үед Мэндээ( Апу) Берлинд оюутан байсан цаг. Берлинд буунгуут шууд л Мэндээгийнд очиж бүх хүүхдүүдээ тэднийд орхиод Мэндээтэйгээ хоёулаа Молом гуайг зорьсон. Элчин сайдын байранд хүрч очлоо. Өглөө дөнгөж л ажил цуглаж байсан санагдана. Элчин зөвлөхийн байрны гадаа Молом гуайтай мэнд усаа мэдэлцээд , хаашаа зорьж байгаагаа хэлж, тусламж хүслээ.
  Чи мөн ч их зориг зүрхтэй хүүхэд юм аа . Ийм олон хүүхдүүд дагуулаад Бельгийг зорьж явдаг. Тэгээд Бельгийн визгүй гээд над руу зэмлэнгүй харав. Тэгснээ, - За одоо яая гэх вэ. Нэгэнт энэ хүртэл яваад ирсэн юм чинь зорьсон газраа яаж хийгээд хүрнэ дээ гэдэг байгаа. Бид хоёрын баярласан ч гэж жигтэйхэн. Тэр үед Элчин сайдын яам Бонн-д байрладаг байсан үе юм. Молом гуай маань Бонн руу залгаж “Монголоос 18 хүүхэд Бельги улсын Хасселт хотод ОУ-ын тэмцээнд оролцохоор явж байгаа юм байна. Тэдэнд бүх талын туслалцаа үзүүлэх учиртай болоод байна.
  Та бүхэн хоёр автобус гаргаж, зорьсон газар нь хүргэж өгөөд, байр орон нь ямархуу байх нь уу, шаардлагатай бол туслалцаа үзүүлэхийг цаад талаас хүсээрэй” гээд л яриад байв. Тэндээс бид Мэндээгийндээ эргэж ирэн, хэдэн цаг амраад, сайхан хооллоод, үдээс хойш 16 цагаас Бонн руу вагондлоо доо. Шөнөжин яваад өглөө үүрээр Боннд ирлээ. ЭСЯ-ны хоёр улаан Форд автобус хүлээгээд байж байнаа. Ингээд цаашаа Германы Аахен-ээр гараад л Голландаар Бельги рүү орж үдээс хойш Хасселтд тэмцээн болох газраа очиж байлаа. Ийм л нэг буянтай, шийдэмгий ерөнхийлөгчтэй богино хугацаанд боловч хамт ажиллах хувьтай байсан юм байна. Нас барсныг нь сонсоод үнэхээр гашуудав.
 
Монгол улсын 5 удаагийн аварга, гавьяат тамирчин Т.БОЛД
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?