ДАРГЫН ТУХАЙ ТААГҮЙ МЭДЭЭ БИЧИЖ, ТАРААЖ БОЛОХГҮЙ

2020-12-01  

Тэгвэл цагдаад өгнө, торгуулна. Ийм л цаг үе ирсэн. Үүний нэгэн тод жишээ бол хотын дарга Сумьяабазар зөвхөн өөрийнхөө үүдний өрөөнд дохиолол бүхий автомат хаалга байрлуулсан тухай мэдээлэл юм. Монгол дарга улс. Монгол даргад хайртай. Даргад л үйлчилдэг улс гэсэн нь нотлогдож байна.

Дарга л ганцаараа эрүүл байх ёстой юм байна. Хотын дарга ганцаараа л эрүүл байх ёстой гэсэн " тэнэг" бодолтой хүмүүс түүнийг хүрээлж, тэр ч өөрөө тэгэж боддог бололтой. Тийм биш бол энэ дохиолол бүхий хаалгыг ядаж Нийслэлийн тамгын газрын үүдэнд байрлуулж болно биз дээ. Ийм л нийслэлчүүддээ хайргүй, зөвхөн өөртөө хайртай даргатай аж нийслэлчүүд бид.

Энэ мэдээллийг түгээсэн хүнийг цагдаад өгч шалгуулах гэж байгаа юм байна. Хэнээр хотоо удирдуулаад байна вэ? бид чинь. Нийслэлчүүд түүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр огт сонгоогүй. Ийм хүнээр цаашид хотыг удирдуулж болох эсэхийг эрх баригч намын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдэх цаг болжээ.

Сумьяабазарын үүдэнд байрлуулсан дохиолол бүхий тусгай зориулалтын хаалганы зургийг авч, нийтэд мэдээлэл түгээсэн хүн бол энэ залуу. Цагдаагийнхан Сумьяабазар даргын үүдний камерийг шалгаж, зургийг нь дураар авсан энэ залууг "илрүүлсэн" байна. Түүнийг өнөөдөр Цагдаагийн байгууллага дуудаж байцаалт авахаар болжээ.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?