ЭМЯ -д хандаж ажил хэрэгч санал дэвшүүлье. ЭМЯ өлөө бүр арван хүн нэмэгдлээ , хасагдлаа гэж улиг болсон юм ярих юм. Үүнээс чинь залхаж байна. Үүнийгээ больчих. Сүр дуулиан бололгүйгээр графикаар л харуулчих. Тэгэхэд л ойлгогдоно. Тэгээд ч нэмэгдсэн , хасагдсан ( халдвар авсан) хүний тоо зарлах нь Та бүхний гол үүрэг биш. Хамгийн гол нь иргэд халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх , халдвар нэгэнт авсан тохиолдолд яаж цааш нь тараахгүй байх, хэрхэн өөрийгөө хөл хорих, халдвар авсан эхний шинж тэмдгийн үед гэрийн нөхцөлд хэрхэн яаж өөрийгөө эмчлэх арга замыг л зааж сургах үүрэгтэй шүү дээ. Энэ коронавирусыг нэг их нарийн шинжлэх ухаансаад байх юмгүйгээр эмчилж байгаагаа олон нийтээс нуух хэрэггүй. Арга барилаа өөрчил. Хоосон мэдээлэл өгөх биш , үр өгөөжтэй заавар зааварчилга өг.
Ийм ажил хэрэгч саналыг П.Төмөр илэрхийлсэн байна. Үүнтэй Control.mn санал нэг байна. Зааварчилгаа амьдралд ойр, асуудлыг шийдвэрлэж чадаж байвал бүр тустай.
Тухайлахад, халуурч бүлээрсэн хүүгээ тэврэн Шарга морьтоос арай чүү хот нэвтэрч, эмнэлгийн бараа харсан эмэгтэй зовлонгоосоо ингэж хуваалцлаа. - Шарга моритоос арай гэж унаа олоод хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр хот руу явж байлаа. Хүүхдийн түргэн рүү залгасан. Хүүхдийн амбулаторт үзүүл гэж хариу өгсөн. Тэгээд л хүүхдээ үзүүлэхээр унаа хөлслөн явж байтал замын цагдаа нар нөгөө унааг хот руу нэвтрүүлсэн гүй. Хүүхэд халуураад, эмнэлэгт яаралтай үзүүлэх хэрэгтэй байна гээд учирлаж гуйгаад ямар ч нэмэр болсонгүй. Арга барахдаа унаанаасаа бууж, 7 буудлаас Хайлаастийн Хүүхдийн амбулатор хүртэл 2.5 км замыг тууллаа. Дөрөвхөн сартай, халуунтай нялх үрээ тэврээд л алхлаа. Машинтай явбал корона тусна, алхвал корона тусахгүй бололтой юм уу. Тэгэж явтал эргүүлд гарсан Замын цагдаагийн хэсэг тусаллаа. Цагдаа нартаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж Ганаа гэгч эмэгтэй бичсэн байлаа.
Гадаад учирсан ийм явдал бусдад мөн л тохиолдож буй. Энэ тохиолдолд хэрхэхийг ч бас зөвлөх, гарцыг ч олох цаг болсныг Нийслэлийн Онцгой Байдалд Control.mn сануулан, иргэдийн хүсэлтийг уламжилж байна.
Ганаад учирсан энэ зовлон бусдад мөн л тохиолдож буй. Тиймээс энэ бүх асуудлыг газар дээр нь хэрхэн яаж шийдвэрлэх, мухардлаас иргэдээ яаж гаргах талаар Нийслэлийн Онцгой Байдлын газар анхаарч ажиллах цаг болсныг сануулсан хүсэлтийг Coblntrol.mn сайт уламжиллаа. Илүү ажил хэрэгч, бодит амьдралд нийцсэн шийдвэр гаргахыг иргэд хүсэмжилж байна. Хэлбэр үзүүлж, дүр эсгэсэн байдлаа өөрчлөх цаг болжээ.