ХААН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ШИНЭ ОРЛОГЧИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

2021-01-11  

Бавлай овогтой Эрдэнэдэлгэр. 1994 онд Монголбанкны эдийн засагчаас ажлын гараагаа эхэлсэн Б. Эрдэнэдэлгэр 2010 оноос "ХААН" Банкны Хөрөнгө Зохицуулалтын Газрын захирал, 2012 оноос Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал, улмаар 2018 оноос өнөөг хүртэл " ХААН" Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирлаар ажиллаж ирсэн. Эрхэлсэн ажилдаа эзэн болж ирсэн түүний мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг хөхүүлэн "ХААН" банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Б.Эрдэнэдэлгэрийг (2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс) Хаан банкны гүйцэтгэх захирлын орлогчоор дэвшүүлсэн байна. Б.Эрдэнэдэлгэр нь СЭЗДС-д банк, санхүүгийн бакалавр, МУИС-д эдийн засгийн магистр, 2003 онд АНУ-ын Индианагийн Их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, банкны бизнес тэр дундаа санхүү, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлага, байгууллагын банкны чиглэлээр мэргэшсэн шалгарсан банкирын нэгд зүй ёсоор тооцогддог.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад банк, санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, богино болон урт хугацаат санхүүжилт олгох зэргээр байгууллагын банкны үйл ажиллагааг амжилттай удирдаж ирсэн. Түүнчлэн ХААН банкны жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдад зориулан урт хугацаат санхүүжилт татах, бизнесийн зээл олгох зорилтын хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 1.1 тэрбум гаруй ам.долларын эх үүсвэрийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас татан улс орны эдийн засагт бодит дэмжлэг үзүүлэхэд баг хамт олноо манлайлан ажилласан. "ХААН" банкны удирдлагын багт үр бүтээлтэй ажиллаж ирсэн Б.Эрдэнэдэлгэрийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, шинэчлэн түүчээлэгч чанар нь бизнесийн ирээдүйн өсөлтийг хангаж, зах зээл дэх өнөөгийн байр суурийг улам батжуулж, дараагийн түвшинд хүргэхэд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулна гэж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд онцолж, хариуцлагатай ажилд дэвшүүлэн томилжээ.

 

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?