УУГИДАГ ЯНЖУУР ТАМХИЙГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХНА

2021-01-11  
 
Янжуур тамхины үйлдвэрлэгчдэд шинэ шаардлага тавихаар Орос улсын Мэргэжлийн Хяналтын Газар зэхжээ. Шинэ шаардлагаар тамхи татаж буй хүн зууж буй тамхиа үнсний саванд тавихад тэр тамхи унтрах ёстой юм байна. Одоогийнхтой адил уугиад байх учиргүй гэж шинэ шаардлагаа томьёолжээ.
Өөрөөр хэлбэл тамхи үйлдвэрлэгч компаниуд тамхи ороодог цаасаа солих шаардлага үүсчээ. Өнөөгийн цаас нь хөвөнцөртэй тул сорохгүй орхисон ч , дуустал шатаж уугидаг байна. Харин шинэ цаас нь үргэлжлэн асахгүй, дороо унтардаг байхаар заажээ. Өөрөөр хэлбэл орхисон тамхи нь өөрөө унтардаг байх шаардлагыг Оросын Мэргэжлийн Хяналтын байгууллага тавьжээ. Үүнтэй холбоотой тогтоол гарахад бэлэн болсон байна. Хоёр жилийн дараа буюу 2023 оноос шинэ цаастай, өөрөө унтардаг тамхи зах зээлд нэвтрэнэ гэж Оросын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
 
 
Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?