HYUNDAI, APPLE КОМПАНИУД ЦАХИЛГААН МАШИН ХАМТРАН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛЛОО.

2021-01-13  

Hyundai Motor болон Apple Inc компаниуд суудлын цахилгаан машин үйлдвэрлэх гэрээнд Сеул хотод өчигдөр гарын үсэг зурлаа. Тэд цахилгаан машин бүтээх ажилдаа 2021 оны гуравдугаар сард орж, 2024 он гэхэд суудлын анхны цахилгаан машиныг АНУ-д үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Улмаар 2027 онд жолоочгүй, удирдлагаар ажилладаг цахилгаан машин үйлдвэрлэнэ гэж Хуандай компанийн төлөөлөгч мэдэгдлээ.

Хамтарсан үйлдвэрээ АНУ-ын Жорж мужид байгуулах бөгөөд, 2024 онд эхний 100'000( нэг зуун мянган) суудлын авто машиныг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөө гаргажээ. Тус үйлдвэр нь жилдээ 400'000 ( дөрвөн зуун мянган) автомашин үйлдвэрлэх хүчин чадалтайгаар баригдах болно гэж хамтын ажиллагааны гэрээ байгуулах үеэр Apple компанийн төлөөлөгч онцоллоо.

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?