General Motors нисдэг таксийг хэрэглээнд нэвтрүүлнэ

2021-01-14  

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч General Motors компани өчигдөр ирээдүйд үйлдвэрлэх нисдэг таксины төслөө CES виртуал үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа

VTOL (Vertical take-off and landing) нь эгц босоо чиглэлд хөөрөх, газардах боломжтой, нэг хүний суудалтай, автомат жолоодлоготой дрон юм. Хот дотор барилгын дээвэр хооронд нисэх зориулалттай VTOL нь 90 км/цаг хүртэл хурдлах чадвартай, 90kW хүчтэй мотортой, GM Ultium батарейгаар тэжээгддэг байх гэнэ

General Motors компанийн ерөнхий дизайнер Майк Симкои VTOL-ийг “Хот дотрох агаарын тээврийн Кадиллак” гэж тодорхойлжээ

Тэр бас агаарын таксигаа удахгүй бодитоор харуулахаа амласан байна

Өмнө нь Toyota Motor, Hyundai Motor, Geely Automobile зэрэг компаниуд өөр өөрийн агаарын тээврийн хэрэгслийн концепцийг танилцуулж байв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?